Коронавирусийг анх нээсэн эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийг анх нээсэн эмэгтэй

Коронавирусийг анх нээсэн эмэгтэй

Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавирусийг анх нээсэн хүн бол Шотландын нэгэн автобусны жолоочийн охин Июнь Алмейда гэгч байв. Covid-19 цар дэлхий даяар тархаж эхлэхэд түүний судалгааны ажил 56 жилийн дараа дахин олон нийтийн анхаарлыг татжээ.

Тэрээр 1930 оны аравдугаар сарын 5-ны өдөр Шотдландын Глазго хотод автобусны жолооч Харри Леонард Хардын охин болон мэндэлжээ. Хэдий сурлага сайтай ч 16 насандаа сургуулиа төгсөлгүй орхисон, Алмейдад их сургуульд үргэлжлүүлэн суралцах санхүүгийн боломж байгаагүй учир ажил хийхээр шийдсэн байна. Ингээд тэр Глазго хотын Халдвар судлалын төвд лабораторийн техникчээр ажилд оржээ. Тэндээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад Гэгээн Бартоломеугийн эмнэлэгт дээрх мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан байна. Үүний дараа 1954 оноос  Онтариогийн Хавдар судлалын хүрээлэнд шинээр бий болсон электрон микроскопийн техникч гэх ажилд орж тэндээ 10 жилийн турш ажилласан байна.

Электронмикроскопистоор ажиллаж байхдаа тэр хавдар судлалын салбарт мөрөө үлдээхүйц хэд хэдэн судалгааг хийжээ.  1963 онд тэрээр “Science” сэтгүүлийн анхны нийтлэлийг бичсэн гурван эрдэмтний нэг болж, хорт хавдартай хүмүүсийн цусанд вирусийн тоосонцор байгааг анх олж тогтоосон судалгааны ажлаа хэвлүүлж байж.

Ингээд нэг жилийн дараа буюу 1964 он гэхэд Алмейда Онтариогийн Хавдар судлалын хүрээлэн ба Гэгээн Томасын эмнэлэг дэх эсрэг биеийн электрон микрографийн судалгааны ажилд хийсэн бүтээлд үндэслэн шинжлэх ухааны доктор (Sc.D.) цол хүртжээ. Удалгүй тэр Их Британийн хамгийн эртний хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сургуулиудын нэг Гэгээн Томасын эмнэлгийн судалгааны багт элсэн гепатит В ба томуугийн судалгаан дээр ажиллаж эхэлсэн байна.  Энэ үеэр буюу 1966 онд томуу, герпесийн халдвар авсан сайн дурынхан болон хотынхоо нэгэн сургуулийн хэсэг сурагчдаас хамар угаах аргаар дээж авч шинжилж үзэхэд ямар нэгэн үл мэдэгдэх вирусийн тоосонцор байгааг олж харжээ.

Хүн төрөлхтний огт таньж мэдээгүй цоо шинэ вирус байгааг гадарласан Алмейда дээжийг цааш судалж үзэхэд энэ нь томуугийн вирустэй төстэй боловч яг ижил биш байсан нь өнөөдөр бидний коронавирус хэмээн нэрлэж буй вирусийн шинэ төрөл байсан аж.

Альмейда Торонто хотод нүүж ирээд удаагүй байхдаа 1954 оны арванхоёрдугаар сарын 11-нд өөрөөсөө 17 насаар ах Венесуэлийн зураач Энрике Розалио гэх эртэй гэрлэж, охинтой болжээ. Түүний охин Жойс ээжийнхээ нэгэн адил анагаах ухааны чиглэлээр суралцаж, сэтгэцийн эмч болсон байна.

Тэр анхны нөхөр Энрикегээсээ 1982 онд салсан вирус судлаач Филипп Самуэль Гарднертэй хоёр дахь амьдралаа эхлүүлжээ. Тэд 1985 онд хамтдаа тэтгэвэрт гарсан байна. Хэдий тэтгэвэртээ гарсан 1980-аад оны сүүлээр ХДХВ-ийн микрографийн судалгааны зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ингээд түүний нөхөр 1994 онд таалал төгсч Алмейда бэлэвсэн хоцорчээ. Харин тэр өөрөө 2007 онд 77 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөн байна. Үүнээс хойш 13 жилийн дараа түүний вирус судлалын салбарт үлдээсэн үнэтэй хувь нэмрийг нэхэн санаж, шинэ төрлийн коронавирусийн судалгаанд ашиглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж