2016 оны УИХ-ын сонгуульд ганцаараа бие даан нэр дэвшиж, сонгогдож байсан С.Жавхлан гишүүн өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, албан ёсоор Ардчилсан намын гишүүн болов. Тэрбээр өөрийнхөө шийдвэрийн талаар танилцуулахдаа өөрийнх нь дуу хоолой хүчгүйдсэн учраас улс төрийн шийдвэр гаргасан гэж тодотгосон юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа бие дааж, цөөнхийн дуу хоолой болж явсан тэрбээр харин энэ удаад бие дааж буй 200 гаруй нэр дэвшигчдэд амжилт хүсэв. Тэрбээр “Дуу хоолой хүчгүйддэг юм байна. Би АН-д элссэн нь миний улс төрийн шийдвэр. Харин би энэ олон бие даагчдыг үгүйсгээгүй. Харин ч энэ хүмүүс дотроос улс орноо өөрчлөх ёстой юм байна гэсэн зүтгэж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бие даагчид зоригтой байна” хэмээн амжилт хүсэв.
Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээс 131 бие даагчийн мөрийн хөтөлбөр "бүдрээд" байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ