2015 оны банк санхүүгийн шилдгээр Төрийн банк шалгарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2015 оны банк санхүүгийн шилдгээр Төрийн банк шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

2015 оны банк санхүүгийн шилдгээр Төрийн банк шалгарлаа

Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн Монголын Бизнесийн 13 салбарын шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг Grandexpo-2015 арга хэмжээний санал асуулгын дүн гарч, өчигдөр буюу 2015 оны 12 сарын 10-ны өдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тус арга хэмжээний банк санхүү, даатгалын салбарын шилдэгээр 2015 онд Цахим үйлчилгээний цогц шийдэл бүхий Гялс үйлчилгээ,  Дэлхийн 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган Монгол иргэнийг нийгмийн даатгалд хамруулах цахим үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Мөн Япон улсад өргөнөөр хэрэглэгддэг JCB карт,  Дэлхийн 148 орны, 4,5 тэрбум хүн ашигладаг EMV чиптэйтэй Юнион Пэй карт, 400,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан, дэлхийн 170 гаруй улс орнуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг “CONTACT” үйлчилгээг тус тус Монголд анх удаа нэвтрүүлсэн амжилтаар Төрийн банк шалгарсан бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын шилдэгээр Khuvsgul lake agartha camp, Барилга, зам тээврийн салбарын шилдэгээр Ноёд Констракшн ХХК, Боловсролын салбарын шилдэгээр Жон Бээс авто сургууль, Мэдээлэл технологи, программ хангамжийн салбарын шилдэгээр Юнивишн, Уул уурхай салбарын шилдэгээр МАК ХХК, Үйлдвэрлэлийн салбарын шилдэгээр Монполимет ХХК “Монцемент” Төсөл, Үйлчилгээний салбарын шилдэгээр New car авто угаалга, Хөдөө аж ахуйн салбарын шилдэгээр Гацуурт ХХК, Худалдааны салбарын шилдэгээр Бишрэлт групп, Хэвлэл мэдээллийн салбарын шилдэгээр FM 105.5, Шоу&Энтертайментын салбарын шилдэгээр Авьяаслаг Монголчууд шоу , Эрүүл мэнд, спорт, чийрэгжүүлэлтийн салбарын шилдэгээр Soyol Wellnes center тус тус шалгарч ГРАН ПРИ шагнал гардан авлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс