Хабиб Нурмагомедовын аав сэхээнд орж, тун хүнд байдалд байна

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедовын аав сэхээнд орж, тун хүнд байдалд байна

Хабиб Нурмагомедовын аав сэхээнд орж, тун хүнд байдалд байна

Мэргэжлийн холимог тулааны шилдэг тулаанчдын нэг Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов өчигдөр/2020.05.13/ Москва хотын цэргийн эмнэлэгт хүргэгдэж, сэхээнд оржээ. Тэрбээр өнгөрсөн сард уушгины хатгалгаа болон ханиадны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан боловч долоохон хоногийн дараа ийнхүү дахин зүрхний асуудлаас болж эргэн ирж байна.

Өдгөө 57 настай Абдулманапын биеийн байдал тун хүнд, ганцаараа хувийн нислэгээр Москвад ирсэн тухай Sport Express сайт мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Дагестанд түүнд зөв зохистой эмчилгээг хийгээгүй улмаас зарим хүндрэл, бэрхшээлүүд үүссэн гэнэ. Абдулманап Нурмагомедов өнгөрсөн сард уушгины хатгалгаараа эмнэлэгт хэвтэхдээ шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдаж хариу нь сөрөг гарсан байна. Одоогийн байдлаар эмч нарын зүгээс түүний өвчний оношийг Махачкалад байхдаа хүйтэн нөхцөлд ууланд хоёр өдрийн турш алхсанаас нь болсон хэмээн үзэж байгаа аж.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт болон Хабиб Нурмагомедовын өрсөлдөгч Конор МакГрегор нар өөрсдийн твитттер хаягаараа дамжуулан түүнд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Дана Уайт “Абдулманап Нурмагомедов бол амьдралынхаа бахархал, алдар нэр, хүндэтгэлээр амьдардаг жинхэнэ холимог тулааны уран бүтээлч. Тэр үргэлж хүү Хабибдаа бага наснаас нь үүний үнэ цэнийг ойлгуулж, замналынх нь туршид захыг нь мушгисаар ирсэн. Хабиб болон түүний аав хоёрын хэр ойр вэ гэдгийг би мэднэ. Түүний тухай мэдээг сонсоод сэтгэл түгшиж байна. Абдулманап болон Хабибын гэр бүлийн төлөө залбирцгаая” хэмээжээ.

Конор МакГрегор “Абдулманап Нурмагомедовыг хурдан эдгээсэй гэж залбирч байна. Бидний мэдэхээс ч илүү тулааны хүмүүжил, олон аваргуудын өмнө хүлээсэн үүрэг харицлагатай нэгэн. Жинхэнэ холимог тулааны суутан. Өнөөдөр түүний мэдээг сонсоод үнэхээр гунигтай байна. Нурмагомедовын гэр бүлийн төлөө залбирцгаая” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж