Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “КОВИД-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургууль” энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Дадлага сургуулийн үеийн холбоо зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудад Улсын онцгой комиссоос өнөөдөр “Талархал” гардууллаа.
Тус дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн шуурхай штаб, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 100 гаруй хэрэглэгчдэд цахимаар нэгэн зэрэг шууд дамжуулах ажлыг анх удаа зохион байгуулсан юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ