Европын орнууд зургадугаар сараас хилээ нээнэ | News.MN

Европын орнууд зургадугаар сараас хилээ нээнэ

Европын орнууд зургадугаар сараас хилээ нээнэ

Европын орнууд зургадугаар сараас хилээ нээнэ

Герман улс нь коронавирусийн халдварын эсрэг авсан хилийн зарим хязгаарлалтаа зөөлрүүлэхээр болжээ. Ингэснээр Германы иргэд ирэх зургадугаар сарын 15-аас эхлэн Европоор чөлөөтэй аялах боломж бүрдэх гэнэ. Герман Дотоод хэргийн сайд Хорст Сихоферийн мэдээлснээр энэ тавдугаар сарын 15-аас ирэх зургадугаар сарын 16-ны хооронд Франц, Швейцарь, Австри улстай харилцан хилээ нээхээр тохиролцсон байна. Хилээ нээхдээ эн тэргүүнд бизнесийн үйл хэрэг болон гэр бүлдээ зочлохоор явж буй хүмүүсийг зорчуулах гэнэ.

Түүнчлэн Австрийн Засгийн газраас иргэдийн чөлөөтэй хөдөлгөөнийг хязгаарласан хориг саадыг зөөлрүүлж, бусад оронтой хилээ нээнэ хэмээн мэдэгдсэн аж. Цар тахлаас болж аялал жуулчлалын салбар уналтад орсон бөгөөд Европын комиссоос шаардлагад нийцсэн улс орнууд хоорондоо хилээ даруй нээхийг шаарджээ. Австри улс нь Германтай хилээ нээснээр Чехтэй мөн хилээ нээх ёстой аж.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-05-14 64.119.24.39

zurgaadugaar gej bichih bish uu, esvel iim duremtei bolsiim bolov uu, tegvel doloodugaar gedgiig doldugaar sar gej bichih bh da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж