Төсвөөс 264 сая төгрөгийн хууль бус нөхөн төлбөр авах гэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Төсвөөс 264 сая төгрөгийн хууль бус нөхөн төлбөр авах гэж байна гэв

Төсвөөс 264 сая төгрөгийн хууль бус нөхөн төлбөр авах гэж байна гэв

Иргэн Г.Нямдаржаа өнөөдөр/2020.05.14/ нийслэлийн болон “Богда Холдинг” ХХК-ийн удирдлагуудыг АТГ-аар шалгуулах хүсэлтээ хүргүүллээ. Тэрбээр “Иргэн миний хувьд энэ асуудлуудыг хардах эрхийнхээ хүрээнд АТГ-т Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, ажлын хэсгийн ахлагч засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, тухайн ажлын хэсгийн гишүүд болон “Богда Холдинг” ХХК-ийн захирал Х.Идэнбаяр нарыг шалгуулахаар өгч байна. Богд-Ар хорооллын сургууль, цэцэрлэгийн зориулалттай 3515 м.кв газарт 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг батлагдсан.  Хоёр ерөнхий төлөвлөгөөтэй, зураг төсөлтэй, засгийн даргын захирамжаар баталгаажсан энэ газрыг “Богда Холдинг” ХХК 2000 оноос хойш хашаалж, 19 жилийн дараа 2019 оны зургадугаар сард Нийслэлийн засаг даргын захирамж гарсан.

Энэхүү захирамжинд тухайн сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлыг түргэн, шуурхай шийдвэрлэх тухай тусгаж, найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахдаа захиргааны ерөнхий хууль болон НИТХ-ын 2014 оны тогтоолыг зөрчсөн. Тухайн хороолол, газартай холбоотой асуудлыг шийдэхдээ оршин суугчид болон иргэдийн санал хүсэлтийг авах, мөн тухайн газарт самбар байршуулж, иргэдийн саналаар баталгаажуулсны дараа энэ асуудлыг шийдэх ёстой. Гэвч ийм зүйл хийлгүй, шууд ажлын хэсэг байгуулахдаа оршин суугчдыг оролцуулалгүй, мэдэгдэлгүй шууд ажлын хэсэг байгуулсан. Иргэд, оршин суугчдын зүгээс ч тэр ажлын хэсэгт оръё гэж албан бичгээ явуулсан боловч хүлээж аваагүй. Сургууль, цэцэрлэгийн газар дээр 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан боловч хууль зөрчсөн, мөн 8 хүний бүрэлдэхүүнтэй хуралдах байвч дөрвөн хүн нь ирээгүй. Харин үлдсэн дөрөв нь Х.Идэнбаяртай нийлээд тавуулаа хууль бус шийдвэр гаргасан. Улсаас “Богда Холдинг” ХХК-т 264 сая төгрөгний нөхөн төлбөр өгч байгаа. Тухайн газарт сургууль, цэцэрлэгийн зориулалттай газарт зочид буудал бариулахаар болж үүнийх нь мөнгийг улсаас, татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөх болж байгаа юм. Нийт 1515 м.кв газрыг нь “Богда Холдинг” ХХК-т өгч мөн 264 сая төгрөгний хууль бус нөхөн төлбөрийг олгох гэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж