УИХ дахь Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элч байгаа талаар өнөөдөр /2020.05.14/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо тавдугаар сарын 16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болсон байна. Өнөөдөр, маргааш хоёр дунд шатны намууд саналаа ирүүлж, нэр дэвшигчдийн талаар дүгнэлтээ ирүүлснийг Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэж, тодруулах юм байна.
АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:
-УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намын эгнээнд нэгдэж, ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргаж байгаад би баяртай хүлээж авч байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН 9 гишүүнтэй орж ирж байсан бол дөрвөн жилийн төгсгөлд 9-үүлээ элэг бүтэн болж, дараагийн сонгуультайгаа золгож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг элсч байгаад баяр хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН:
-Өнөөдөр 9 дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй, үзэл санаал Монгол даяар хүргэх вэ гэдэгт өөрийгөө өндөр хэмжээнд дайчилсан бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болгож, хонхны дуу дугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй байна.
Тэрбээр, 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр ШИНЭ намтай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байсан ч түүнийг нь олонх дэмжээгүй юм.
Түүний хувьд Ардчилсан намд элсч, 2020 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшихээр болсон гэсэн мэдээлэл байна.
Ш.ОЧ