Монгол эмэгтэй Малайзад биеэ үнэлж байгаад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй Малайзад биеэ үнэлж байгаад баривчлагджээ

Монгол эмэгтэй Малайзад биеэ үнэлж байгаад баривчлагджээ

Малайзын Субан Жаяа хотын цагдаа нар тус хотын нэг зочид буудалд биеэ үнэлж байсан гадаадын таван эмэгтэйг баривчилсан тухай мэдээлжээ. Эдгээр эмэгтэйчүүд нь 24-35 насны хүмүүс байсан ба тэдний нэг нь монгол улсын иргэн гэнэ.

“Ops Noda” нэртэй тусгай ажиллагааны үеэр гурван хятад, нэг монгол, Казахстаны нэг иргэн баривчлагдсан байна. Тэд “WhatsApp”, “WeChat” цахим сүлжээгээр зуучлагтайгаа холбогддог байсан ба дээрх зочид буудал нэг сар орчим байрлажээ.

Тэдгээр эмэгтэйчүүд нь 45 минут үйлчлэхэд 70-80 ам.доллар, хоногоор үйлчлэхэд 450 орчим ам.долларыг үйлчлүүлэгчээсээ авдаг байжээ. Мөн цагдаа нар тэднээс  бэлгэвч, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.

Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа ба тэднийг цагаачлалын газартай хамтран визний зөрчилтэй эсэхийг нь шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: Sundaily.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж