Италийн Сериэ-А лиг ирэх сарын 13-нд эргэн ирэх тов гарчээ | News.MN

Италийн Сериэ-А лиг ирэх сарын 13-нд эргэн ирэх тов гарчээ

Италийн Сериэ-А лиг ирэх сарын 13-нд эргэн ирэх тов гарчээ

Италийн Сериэ-А лиг ирэх сарын 13-нд эргэн ирэх тов гарчээ

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лиг хэрэв тус улсын засгийн газар зөвшөөрвөл лигээ ирэх зургадугаар сарын 13-наас эхлэн үргэлжлүүлэн явуулах төлөвтэй байна. Тус лигийн ерөнхий зөвлөл өчигдөр/2020.05.13/ цахимаар хуралдаж, засгийн газрынхаа шийдвэр болон эрүүл мэндийн байгууллагын дүрмийг харгалзан үзэж, энэхүү огноог урьдчилан товложээ. Италийн хөлбөмбөгийн дээд лигийн багууд тавдугаар сараас эхлэн бэлтгэлийн баазуудаа нээж, тамирчдаа ганцаарчилсан бэлтгэл хийхийг зөвшөөрсөн аж. Харин ирэх Даваа гаригаас эхлэн багуудыг хамтарсан бэлтгэл хийхийг зөвшөөрчээ.

Италийн Сериэ-А лиг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд тоглолтуудаа түр зогсоох шийдвэр гаргасан.

Өнгөрсөн долоо хоногт Фиорентина багийн гурван тоглогч, хөгжөөн дэмжигчдийн клубынх нь гурван гишүүн мөн Торино багийн нэг тоглогч шинэ коронавирусийн халдвар авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж