Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн “Korean Air” компани ирэх сараас олон улсын зарим чиглэлийн нислэгээ сэргээх талаар “Business Travel News” цахим сайт мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Korean Air” компани ирэх сарын 1-нээс Вашингтон, Сиатл, Ванкувер, Торонто, Франкфурт, Сингапур, Куала Лумпур зэрэг хотуудын 19 чиглэл рүү дахин нислэг үйлдэж эхлэх талаар мэдээлж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани нь ирэх сараас Улаанбаатар, Бээжин, Шанхай, Гуанжоу, Муданжянь, Чиндао, Янжи хотууд, Тайпэй чиглэлийн нисэлгүүдээ сэргээх ба ингэснээс долоо хоногт 32 чиглэлд 146 нислэг үйлдэх юм байна. Одоогоор долоо хоногт 13 чиглэлд 55 нислэг үйлдэж байгаа ажээ. Харин энгийн үе тус компани нь долоо хоногт 110 чиглэлд 900 гаруй нислэг үйлддэг байжээ.
Шинэ төрлийн коронавирусийн улмаас зорчигчдодоо амны хаалт зүүх, нисэх онгоцны багийнхан амны хаалт, нүдний хамгаалалт, бээлий өмсөх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж.
Эх сурвалж: Business Travel News
Холбоотой мэдээ