Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр /2020.05.14/  09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо иржээ. 

Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай долоо, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай долоо, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байгаа аж.

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлах юм байна. Дашрамд дурдахад, өчигдөр  ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн билээ.  Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж