Оросын зургаан настай блогерч охин Настя Радзинскаягийн "Тебя поздравит Настя" дууны клип YouTube сувгаар цацагдсанаас хойш гурван сарын хугацаанд 108 сая үзэлттэй болсон нь орос хэл дээрх хүүхдийн контентийн дээд амжилтыг тогтоолоо.
“Дэлхийн олон орны хүүхдүүд Настяг дууриаж дуулж байгаа нь дэлхий даяар орос хэлийг сурах хүслийг өдөөж байна” хэмээн хөгжмийн зохиолч, ая зохиогч Игорь Николаев Instagram хуудсандаа магтан бичжээ.
Клипийг Настягийн зургаан насны төрсөн өдөрт /нэгдүгээр сарын 27-нд Настя зургаан нас хүрчээ/ зориулан бүтээсэн бөгөөд хоёрдугаар сарын эхээр YouTube сувагт байршуулжээ. Настя дуу дуулж, бүжиглэн, төрсөн өдрийнхөө бэлгийг задалж, торт идэж, Филипп Киркоровын хүүхдүүдтэй тоглож, зочидтой зургаа авахуулж байгаа дүрс гардаг.
Forbes сэтгүүл өнгөрсөн 2019 онд Настяг YouTube дэх хамгийн олон фэнтэй блогероор тодруулж байжээ. Настягийн долоон сувгийн нийт хэрэглэгчийн тоо 120 сая юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ