Орос-Хятадыг холбосон гүүр ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Орос-Хятадыг холбосон гүүр ашиглалтад орно

Орос-Хятадыг холбосон гүүр ашиглалтад орно

Орос-Хятадыг холбосон авто замын гүүрийг ашиглалтад оруулахыг хоёр талын холбогдох яамд зөвшөөрлөө. Коронавирусийн цар тахлын хөл хорио тавигдмагц гүүрийг нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхлэхээр хоёр тал тохиролцлоо хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Амур мөрнийг дамнуулан Оросын Благовещенск хотоос Хятадын Хэйхэ хүртэлх гүүрийн барилгын ажлыг 2016 онд эхлүүлсэн юм.

"2016 онд гүүрийн ажил эхэлж байхад энэ ажил хэрэгжинэ гэдэгт итгэж байсан хүн цөөн байсан нь үнэн. Яагаад гэвэл Амур мөрөн дээгүүр гүүр барина гэж 20 гаруй жил ярьж, ажил хэрэг болгож чаддаггүй байсан. Гурван жилийн хугацаанд гүүрийг барьж дуусгасан Оросын болон Хятадын ажилчид, инженерүүдэд онцгой талархал илэрхийлье” хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамны сайд Александр Козлов хэллээ.

Гүүр ашиглалтад орсноор өдөртөө 630 ачааны машин, 164 автобус, 68 хөнгөн тэрэг, 5500 орчим хүн зорчино гэж тооцоолж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж