8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ? | News.MN

8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

8744 иргэнээ авчирлаа, цаашид яах вэ?

Дэлхийн 215 улсад тархсан коронавирусийн халдвар одоо ч намжих болоогүй, хүн төрөлхтнийг “айдас”-т автуулсаар байна. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь манай улсын иргэдэд хүндхэн тусч буй. Тиймээс ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Гадаад харилцааны яамны мэдээлсээр энэ сарын 12-ны өдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10.836 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

ЧАРТЕР НИСЛЭГЭЭР 8744 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Гадаадад гацсан иргэдээ эх оронд нь татан авчрахад төрөөс багагүй анхаарч тусгай үүргийн нислэгийг үе шаттайгаар зохион байгуулж буй.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орноос нийт 8744 иргэнээ  татан авч 12 удаагийн нислэг үйлджээ. Хамгийн анхны нислэгээр буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа авчирч байв. Үүнээс хойш Сөүл, Токио, Берлин-Москва, Франкурт, Истанбул чиглэлд 11 удаагийн нислэг үйлдсэн байдаг. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд транзит нислэгээр Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байсан   273 иргэнийг эх орондоо татан авсан бол тавдугаар сарын 3-нд  Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн Монголдоо ирж, тусгаарлагдсан билээ. Тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж ОХУ, Турк, Энэтхэгээс иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна.

ОХУ, ТУРК, ЭНЭТХЭГ УЛСААС ИРГЭДЭЭ ӨНӨӨ МАРГААШГҮЙ ТАТНА

Тодруулбал, ОХУ-аас 1000 оюутнаа татан авчрах асуудал яригдаж байгаа бол Истанбул хотоос 170, Энэтхэг улсаас 480 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ. Өчигдөр /2020.05.13/ Истанбул руу  тусгай үүргийн онгоц хөөрсөн бөгөөд өнөөдөр 174 иргэн эх орондоо гэдэг мэдээллийг албаныхан өгөөд буй.  Ингэхдээ Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд  ирэх юм байна. Мөн өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд  13.30 цагт Цэргийн тусгай гурван онгоц газардсныг албаны эх сурвалж мэдээлсэн ба ОХУ-д суралцдаг 346 сонсогч эх орондоо ирсэн юм. Эдгээр сонсогчийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд тусгаарлажээ.

Энэ удаагийн нислэгээр  шинэ коронавирусийн халдвар өвчтөнтэй ойр байсан, мөн халдвар авч өвдөөд эдгэрсэн оюутнууд ирж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Ойрын хугацаанд ч бас үлдсэн 660 оюутныг авчрах асуудал яригдаж байгаа юм. Сануулахад, дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 80 гаруй оюутан хил нэвтрэхэд ХӨСҮТ-ийн тандалтын алба 32 оюутныг эрсдэлтэй гэж үзсэн байдаг.

Эрсдэлт бүлэгт хамрагдсан эдгээр оюутны 21-д нь коронавирусийн халдвар илэрсэн билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн долоо хоногт дөрвөн тохиолдол Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Ингэснээр нийтдээ 42 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ тохиолдлууд эх орондоо ирээд 2-13 хоногийн дараа 1-6 удаагийн шинжилгээгээр батлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Хүйсийн хувьд 45 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй. Насны хувьд 11-65 насны хүмүүс байна. Дундаж наслалт нь 30 настай хүмүүс эмчлэгдэж байна” гэсэн юм.

Тусгай үүргийн нислэгээс гадна Авто замын боомтоор өнөөдөр Улаан-Үд хотоос 202 иргэнийг татан авах бол тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан Монголд ирнэ. Харин Энэтхэг улс руу  тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоц хөөрч, тус улсын Дели хотоос эхний ээлжинд 160 орчим иргэн маргааш эх орондоо ирэх юм. Гадаад харилцааны яамны мэдээлснээр тус улсад суралцдаг ламхай нар Дели хотоос 2000 км-ийн зайтай газар шавилан суудаг тул ойрын хугацаанд татан авчрах асуудлыг судалж байгаа юм.  Хэдийгээр улс орнууд хилээ хааж, нислэгээ зогсоосон ч Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад дахь иргэдээ татан авах ажлыг тасалдуулахгүйгээр чартер нислэгийг үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Narka 2020-05-14 2.76.127.107

Kazakstand bga irgedee ogt yarahgue yum aa yok

Avatar

Нэ 2020-05-14 66.181.161.6

Тэгээд хамтдаа үхэцгээнэ.

Avatar

Зочин 2020-05-14 66.181.191.37

Одоо яая гэхэв авчираад л байхаас Одоо ирэх хүний дотор Ковид19 тээгч нар олон байх шинжтэй Дам дамаа ОХУ аас ирэгчид 20% нь сэжигтэй тохиолдол байх болно. Оросууд үнэндээ арчаагаа алдаж СССР ийн үеийн дэг журамтай төмөр мэт сахилга баттай оросууд биш болж Зөвхөн 300 гаран хүнээс 40 өөд халдвар гарч байгаа юм чинь Оросын 100 гаран сая хүн дотор хэдэн сая хүн халдвар авсан нь тодорхой Шинжилж хүч хүрэхгүйгээс гадна хүмүүс эмнэлэгт хандахгүй байна. Оросын хуарангийн амьдралтай цэргүүд их тусаж

Avatar

Зочин 2020-05-14 202.9.40.15

Эх орондоо хүмүүсээ авч ирсэн нь баярламаар цаашид ч олон хүнийг аваарай

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.33

Манай улс еерийнхее иргэдийг авчирч болноо, харин korean air- н нислэгийг авч болохгуй ээ, баахан евчин зеесен солонгосууд л ирэх гэж байгаа биз, одоогоор тэд бидэнд хэрэггуй

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.33

Манай улс еерийнхее иргэдийг л авчирч болно, харин korean air-н нислэгийг авч болохгуй ээ. Баахан евчин зеесен солонгосууд л ирэх гэж байгаа байлгуй, тэд бидэнд одоогоор хэрэггуй

Avatar

Zochin 2020-05-14 64.119.26.229

Avch irehees uur ymarch arga bhgui. Bur amidarch bolomgui bolool ireh huselt gargaj bgaa

Avatar

Монгол 2020-05-14 37.120.150.45

Монгол улс 10000 вирус авч ирж 3 сая хүний амь нас эрсдэлд оруулах ёсгүй хэдэн мянган хүний асуудлаас болж 3 сая хүн хохирох ёсгүй. Гадаадад нь үх гээд үлдээ! Дараа нь 10000 цогцос нь авчир.

Avatar

Зочин 2020-05-14 66.181.176.97

Chamshig ats uhvel zohino! Hunii unergui muu mal

Avatar

Зочин 2020-05-14 172.58.140.228

Mongol hun arai ch ingej lalartahgui ee muu ogor hujaagiin e****z biz

Avatar

Зочин 2020-05-14 64.119.20.168

Одоо болиочээ авчирхаа зогсоо вирус тусмааргүй өн

Avatar

Зочин 2020-05-14 72.196.192.250

Fashist Gantulgiig bvv sonsooroi !

Avatar

Зочин 2020-05-14 66.181.189.236

Одоо түр хүлээгээч .Дийлэхгүй болчихов доо
ДОРОО БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ ХОРИОНД ХЭЦҮҮ БАЙНАА .

Avatar

Y a n h a n 2020-05-14 66.181.161.78

Uhetsgee

Avatar

Уншигч 2020-05-14 202.55.191.130

Гадаадад оршин сууж байгаа ялангуяа оюутнууд маань гадуур явахгүй хорио цээрээ сайн тогтоож, маш арчаатай байх хэрэгтэй. Ядмагхан төр засаг чинь та нарыг авах гэж зүдэрч байхад өөрсдөө ухамсартай хандаж, элгэн садан ард түмэндээ өвчин зөөвөрлөж гамшигт учруулахгүй байх нь та нарын эх оронч, ард иргэдээ гэсэн сэтгэлийн том тус болон гэдгийн маш сайн ойлгоорой.

Avatar

Зочин 2020-05-14 66.181.187.188

ЗАЛУУ ХҮҮХДҮҮД НЭГ ИХ ХҮНДРЭЛТЭЙ ТУСААГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА ЦЭРГИЙН ЁСООР САХИЛГАТАЙ БАЙЖ ЗААВАРЫГ НЬ ЧАНД САХИЖ ЧАДВААС АЮУЛЫГ ДАВЖ ГАРНА

Avatar

Зочин 2020-05-14 202.126.89.174

Dotoroo aldahgui sain barih heregtei.anh garahad n bid yamar ih aij hyatadaas irsen oyutnuudiig barag l haldvar avchirch

Avatar

Irgen 2020-05-14 150.242.65.111

Turt uls baina daa, igedee avah ni zuvuu, gol ni hyanaltaa l changalah heregtei

Avatar

Зочин 2020-05-14 202.21.107.66

Хэдүүлээ нэг дороо бөөгнөе яршиг санаа амар

Avatar

с 2020-05-14 46.2.227.46

гадаадад өвчин тусахгүй байгаад ажлаад байгаа хүмүүс бас очих ёстой юм уу

Avatar

Зочин 2020-05-14 172.58.140.228

No no no

Avatar

ст 2020-05-14 46.2.227.46

уг нь тийм л дээ,,,
ирэх зардалгүй саяхан ч бай эрт ч бай олон жил цөөн жил нь хамаа алга амьдралаа сайжруулах эх орон өөртөө нэмэртэй гэж явсан хүний зарим нь мөнгө олж хурааж чадаагүй ажилсан олсон мөнгөө ар гэрийнхэн дээ байнга явуулж байгаа нь нууц биш.
Монголд очоод өвчингүй бол болоо юм уу
арга нь олдох бүгд ажилтай бүтээлтэй байх болоосой

Avatar

Зочин 2020-05-14 2.58.194.138

Говьд хээрийн эмнэлэг байгуулаад тэнд тараан байрлуулчихааб эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Хотод оруулахгүйгээр шууд тэнд нь тусгаарлачихвал эрсдэл бага шүү дээ. Одоо ямар даарах юм биш. Хүний нутагт хэцүүдэж байхад нь эх орон чинь хүлээн авсан юм чинь эх орондоо жаахан жиндэхэд асуудал байхгүй ш дээ.

Avatar

Тунгалаг 2020-05-14 202.131.233.251

Цаашдаа ч авчрахаас яах вэ дээ. Өөр аргагүй. Хүний нутагт орхилтой нь биш. Утгагүй гарчиг, утгагүй асуулт. Зарим хүмүүс ковидгүй улс гэж нэрээ гаргаж мандах нь чухал юм шиг сэтгээд байх юм.

Avatar

Зочин 2020-05-14 202.21.107.66

Хүмүүсээ авчрахаас өөр арга бхгүй хүний нутагт үхүүлэлтэй биш

Avatar

Иргэн 2020-05-14 103.229.121.74

Улсаа Ковид улс болгоогүй юм дэлхийд тархсан өвчтнүүдээд авчирхаа болимоор бнаа. Онцгой комиссоо!!!

Avatar

Мовид 2020-05-14 103.10.23.224

Монгол биш Мовид улс болох ньээ

Avatar

boomer gichiinuud 2020-05-14 176.63.4.127

teg2 tend n uhuuleed shaachih yadin goy shd erguu lalruda

Avatar

иргзн 2020-05-14 202.179.24.205

ёстой өнөө Олон улсын тоймч Гантулгын хэлдэгээр одоо л Аюул эхлэх нь дээ, сүүлд ОХУ-аас ирсэн Оюутнуудаас олноороо Халдвар илэрсэн юм чинь тэднээсээ Халдвар авсан Оюутнууд байж л байгаа, одоо тэгээд Энэтхэг Туркээс гээд л тэгээд ирэх долоо хоногоос Корейн Эйр Монголруу нислэг үйлдэхээр болсон жинхэнэ Аюул боллоо доо,

Avatar

Зочин 2020-05-14 122.201.31.128

Өвчингүй бол жаргал тариагаа саин. Тариад. Ургацаа сайн. Аваасай гэж ерөөе гурил мах. 2 маань дэлхиид. Ховорхон хүнс энэ. Хоер тойгоо байхад. Бид хэнээс гуйх вэ ер нь аливаа зүйл цаг цагаараа зохицдог.

Avatar

zochin 2020-05-14 64.119.24.39

orosiin auyl l ih baina busad ornoos bol baga baina aa ene uvchin

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.162

odoo bolioochee eeee pizzzzzzdaaaaaaa naraa

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.162

odoo bolichkiich har p***a naraa

Avatar

zochin 2020-05-14 64.119.21.131

CHI L AMIA BODSON p***a ORK BAYNA DAA , CHI KHAANA KHENTEY , KHENII GAZAR NUTAG DEER AMIDRAAD BAYNAA

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.162

hoorood baigaaeai jingerhen minee

Avatar

Зочин 2020-05-14 211.36.158.117

Хилийн хоригоо дэс дараатай нээ. Бид ингээд байгаад байж болохгүй. Намар гэхэд ажилгүй өлсгөлөн ядуу ард түмэнтэй болох нь.

Avatar

Харин тиймээ 2020-05-14 103.10.23.224

Зимбабэ улсийн араас шуударлаа, Монгол биш Монбабэ болох нь, цунх дуурэн менгеер 1 талх авдаг болох нь.

Avatar

Зочин 2020-05-14 66.181.187.188

МУУ АМТАЙ ХҮМҮҮС БАС БАЙХ ЮМАА ГАНТУЛГА ГУАЙ ХҮНИЙ ӨӨРИЙН УЛСЫГ ДАН МУУЛАХ ЮМ БОЛОМЖИЙН САНАА ОНОО ХЭЛЖ ЯРЬЖ БАЙМААР ЮМ_ МОНГОЛЧУУД ДАВААД ГАРНА " САНАА САЙН БОЛ ЗАЯА САЙН "

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж