Хотын нэр яах вэ, хотоо барьчих | News.MN

Хотын нэр яах вэ, хотоо барьчих

Хотын нэр яах вэ, хотоо барьчих

Хотын нэр яах вэ, хотоо барьчих

УИХ-ын чуулганы хуралдаан хаалтаа хийхээр төлөвлөж байгаа энэ цаг үед чоно борооноор гэгчээр томилгоо, хууль тогтоомжуудыг баталдаг нь бараг л уламжлал болсон. Намар, хаврын чуулган хаах үеэр амжуулдаг олон хууль тогтоомж батлагдсан байдаг.

Тэгвэл энэ удаад ч мөн Төв аймгийн Сэргэлэн суманд Аеросити, Майдар хот байгуулах тогтоолын төсөл гэнэт орж, УИХ дээр маргаан дагуулаад байна. Гэхдээ хот байгуулах дээр бус зөвхөн эдгээр хотуудын нэрийг хэрхэх вэ гэдэг дээр төрийн түшээд маань сэтгэлээ чилээж, маргалдаж сууна. Аеросити хэмээх хотын нэрийг өөрчил Тулуй болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргажээ. Харин энэ нэр нь Төв аймгаас сонгогдсон гишүүд төдийгүй нутгийханд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс УИХ дээр маргаан дагуулж, Шинэ Зуунмод хот гэж нэрлэх талаар маргаан дагуулсаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Угтаа бол Хотын нэр өгөх нь чухал асуудал биш. Энэ хот ямар бүтэцтэй, дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин, санхүүгийн эх үүсвэр гээд олон чухал асуудлыг төрийн түшээд ярих үүрэгтэй болохоос нэр солих дээр маргалдаж, цаг алдах нь ёс зүйд нийцмээргүй санагдах. Хамгийн эхний алхам болох тооцоо судалгаа, түүн дээр үндэслэсэн санхүүгийн эх үүсвэр, түүний дараа тэнд амьдрах иргэдийн аюулгүй байдал, амьдралын баталгаа гээд олон чухал асуудлыг тойргоос сонгогдсон нь ч, төр төлөөлж байгаа түгээд нь ч ярих үүрэгтэй болохоос асуудлыг голыг нь олохгүй хэлэлцэж байгаа асуудлаа үнэ цэнэгүй болгодог уламжлал тогтчих вий дээ, эрхэм гишүүд ээ.

Хамгийн чухал нь хотынхоо дэд бүтцийг шийдээд, хотоо барьчих. Түүний дараа Тулуй нь байна уу, Аеросити байна уу, Шинэ Зуунмод байна уу нээх ач холбогдолтой санагдахгүй л болов уу. Өвөг дээдсээрээ нэрлэлээ гээд тасартлаа хөгжиж, аялал жуулчлал татаад байгаа аймаг, хот лав Монголд алга л байна шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-14 64.119.24.186

…..

Avatar

Зочин 2020-05-14 64.119.24.186

Вагоны товгор хээ яах вэ доторх шинэ вагон оруулчих

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.195

үйлдвэр ажилын байраа эхэлж шийдвэл аяндаа хот босно

Avatar

Батый 2020-05-14 202.131.230.50

Энэ шинэ хотууд яах вэ, их зардал болсон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хот хаана байнаа? Сонгуулийн дараа бас л цаасан дээр үлдэх үү? Ажил хийсэн лүр үзүүлж, тархи угаахаа боль. Сонгуулийн амлалтаа умартаж улс орон, ард иргэдийн амьдралыг доройтуулчихаад /маш олон төрлийн татвар нэмснээс эхлээд/, бүтэхгүй гоё мөрөөдөл ярьж тэнэгтэх юм. Хот байгуулна гэдэг чинь та нарын санаан зоргоор, төсвийн мөнгө үрж /идэж/, хэдэн шавар байшин босгохыг хэлдэггүй байх. Шаардлагатай газраа, хэрэгтэй үед өөр

Avatar

Зочин 2020-05-14 202.131.230.50

Хот байгуулна гэдэг чинь та нарын санаан зоргоор, төсвийн мөнгө үрж /идэж/, хэдэн шавар байшин босгохыг хэлдэггүй байх. Шаардлагатай газраа, хэрэгтэй үед өөрөө, эдийн засгийн жамаар босдог байх.

Avatar

ЗОЧИН 2020-05-14 202.21.126.30

энэ их хөрөнгө мөнгө зарсан сүм хийд хэнд ямар хэрэгтэй юм бэ. Баттулга санаачилсан юм бол өөрөө хөрөнгө босгож бариулах хэрэгтэй. 30 их наядаар хот барих хөрөнгө байгаа юм бол ажлын байр бий болгож хүмүүсээ ажил, орлогтой болгох нь амин чухал биш үү.

Avatar

asdf 2020-05-14 192.82.66.42

odoo gehdee uje burhanaa bariad eheltsiishd

Avatar

adsf 2020-05-14 192.82.66.42

taarsan ch yumaa daa. butkue neeree. alivaa hot yamar neg amidarliin eh uusveriig tushiglej barigddag. darhan erdenet bn jisheen.
getel zugeer neg ulgeriin maidar hotiig hooson tal deer barih gd bh yum. teged amjirgaanii eh uusver n yu bh ve? ded butets? undnii eh uusver bnuu bhgui yu? bval heden myangan huniig tetgeh bagtaamjtai bh ve? gd undsen asuudlaa yariltsahgui nertei zuuraldaad hudlaa galbir huuguud bhiimaa yaatsarsan tarhitai humuus bnaa tend

Avatar

иргэн 2020-05-14 103.26.193.141

Майдар цогцолборыг бариасай билээ. Сайхан харагдаад байна. Маргалдалгүй хурдан бүтээчихвэл улс оронд хэрэгтэй шүү. Амжилт хүсье.

Avatar

Hhhh 2020-05-14 202.126.89.83

Миe. Энколд ингэж л худлаа ажил хийсэн нэр зүүдэг хүн ш дээ.. тэгээд хожим хойноо би энийг зохиосон хүн гэж ирээл худлаа бурж мангуурдаг.

Avatar

Зочин 2020-05-14 150.129.142.181

НҮХЭН ЖОРЛОНГОО ШИЙДСЭНИЙ ДАРАА ХУЦАЦГАА ЭРГҮҮ ДАГЗНУУДАА

Avatar

Зочин 2020-05-14 124.158.88.8

Хүн төрөхөд хүртэл эхлээд нэр өгдөг. хэт мэдэмхийрээд хэрэггүй .Аливаа асуудал бүхнийг хийрхүүлээд хэрэггүй. Бичих юмаа бич

Avatar

Үхэр юмаа 2020-05-14 202.131.245.162

Малаа энд хүн нь ч төрөөгүй байхад нэр өгөх гээд байгаа талаар ярьж байна.

Avatar

...нээх тэнэглэл 2020-05-14 202.9.40.162

нээх ач холбогдол ч гэх шиг. Сэтгүүлч гуай ингэж бичээд эхэлвэл хэл сөнөнө.

Avatar

Баагий 2020-05-14 51.83.3.220

Энэ үнэхээр гоё газар. Тэнэг хүмүүсийн нүдэнд харагддаггүй шүү дээ. Манайх Майдар хотын Женко дүүргийн Баттулга өргөн чөлөөний "17 чингэлэг" хаус хорооллын 5 дахь байранд амьдардаг

Avatar

Зочин 2020-05-14 203.169.49.124

Энэ шинэ хотууд яах вэ, их зардал болсон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хот хаана байнаа? Сонгуулийн дараа бас л цаасан дээр үлдэх үү?

Avatar

Монгол 2020-05-14 66.181.167.254

Юу вэ ээ??? Энэ хотыг чинь Баттулга, З.Энхболд 2 алт хэдийн барьж байгуулаад, хүмүүс нь тэнд их сайхан амьдарч байгаа ш дээ!!! Одоо ахиад бас ижилхэн хот барих гэж байгаа юм уу???

Avatar

Зочин 2020-05-14 165.241.32.49

"нээх" ач холбодол гэнэ ээ, хэхэ. Ярианыхаа хэлээр л биччих юм аа.

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.145

Хайран насаараа идэх мөнгөө хийх гэсэн женкогийн төсөлшүү юм. Монголын хүч чадлыг их л судьдаахндээ

Avatar

mongol 2020-05-14 64.119.20.229

olon niitees sanal avah geregtei sanal asuulaga social-aar avah heregtei

Avatar

mongol 2020-05-14 64.119.20.229

shin zuunmod mash urt muuhai sonsogdoj baina SEREGLEN gej sumiin nereer nerelvel saihan sonsgolontoi bna shuu

Avatar

Зочин 2020-05-14 64.53.213.82

ner mash ih ach holbogdoltoi ene buteen baiguulalttai holbootoi buh tosol alban herguud togtson nertei holbootoi hiigdene malaa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж