Хотын нэр яах вэ, хотоо барьчих

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Хотын нэр яах вэ, хотоо барьчих

Хотын нэр яах вэ, хотоо барьчих

УИХ-ын чуулганы хуралдаан хаалтаа хийхээр төлөвлөж байгаа энэ цаг үед чоно борооноор гэгчээр томилгоо, хууль тогтоомжуудыг баталдаг нь бараг л уламжлал болсон. Намар, хаврын чуулган хаах үеэр амжуулдаг олон хууль тогтоомж батлагдсан байдаг.

Тэгвэл энэ удаад ч мөн Төв аймгийн Сэргэлэн суманд Аеросити, Майдар хот байгуулах тогтоолын төсөл гэнэт орж, УИХ дээр маргаан дагуулаад байна. Гэхдээ хот байгуулах дээр бус зөвхөн эдгээр хотуудын нэрийг хэрхэх вэ гэдэг дээр төрийн түшээд маань сэтгэлээ чилээж, маргалдаж сууна. Аеросити хэмээх хотын нэрийг өөрчил Тулуй болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргажээ. Харин энэ нэр нь Төв аймгаас сонгогдсон гишүүд төдийгүй нутгийханд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс УИХ дээр маргаан дагуулж, Шинэ Зуунмод хот гэж нэрлэх талаар маргаан дагуулсаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Угтаа бол Хотын нэр өгөх нь чухал асуудал биш. Энэ хот ямар бүтэцтэй, дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин, санхүүгийн эх үүсвэр гээд олон чухал асуудлыг төрийн түшээд ярих үүрэгтэй болохоос нэр солих дээр маргалдаж, цаг алдах нь ёс зүйд нийцмээргүй санагдах. Хамгийн эхний алхам болох тооцоо судалгаа, түүн дээр үндэслэсэн санхүүгийн эх үүсвэр, түүний дараа тэнд амьдрах иргэдийн аюулгүй байдал, амьдралын баталгаа гээд олон чухал асуудлыг тойргоос сонгогдсон нь ч, төр төлөөлж байгаа түгээд нь ч ярих үүрэгтэй болохоос асуудлыг голыг нь олохгүй хэлэлцэж байгаа асуудлаа үнэ цэнэгүй болгодог уламжлал тогтчих вий дээ, эрхэм гишүүд ээ.

Хамгийн чухал нь хотынхоо дэд бүтцийг шийдээд, хотоо барьчих. Түүний дараа Тулуй нь байна уу, Аеросити байна уу, Шинэ Зуунмод байна уу нээх ач холбогдолтой санагдахгүй л болов уу. Өвөг дээдсээрээ нэрлэлээ гээд тасартлаа хөгжиж, аялал жуулчлал татаад байгаа аймаг, хот лав Монголд алга л байна шүү.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж