Ц.Болорчулуун: Энэ жил хүнсний хомсдол үүсэхгүй | News.MN

Ц.Болорчулуун: Энэ жил хүнсний хомсдол үүсэхгүй

Ц.Болорчулуун: Энэ жил хүнсний хомсдол үүсэхгүй

Ц.Болорчулуун: Энэ жил хүнсний хомсдол үүсэхгүй

Урин дулаан цаг ирж, улс орон даяар хаврын тариалалтын аян өрнөж байна. Энэ жилийн тариалалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулвал цар тахлын үеэр тохиож байгаагаараа онцлогтой.Албаны хүний хэлж буйгаар энэ жилдээ Монгол улс хэрвээ төлөвлөсөн ургацаа, хугацаандаа авч чадвал хүнсний хомсдолт орохгүй гэдгийг онцолж байна. 2019 онд улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 340.0  мянган га талбайд улаанбуудай, 14.8 мянган га талбайд төмс, 8000 мянган га талбайд хүнсний ногоо, 82.4 мянган га талбайд тосны, 42.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан аж.

Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.


-Хаврын тариалалт эхэллээ. Энэ жилийн хаврын тариалалт үр, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан цагтаа хэвийн эхлэв үү?

– 2020 оны хаврын тариалалт ерөнхийдөө эхэлж байна. Тухайлбал тосны ургамал 6-7 мянган га талбайд, улаан буудай 4 мянга орчим га талбайд, эрт ургацын хүнсний ногоо, төмс, байцаа гэх зэрэг тариалалтууд эхэлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс эхлэн аж ахуй нэгж, иргэд маань жигдхэн тариалалтаа эхлээд одоо бол жигдрэх төлөвтэй байгаа.

Тариалангийн бүс нутгуудад сүүлийн өдрүүдэд багагүй хэмжээний хур тунадас орсон учир хаврын тариалалтанд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай энэ үед тариалалт цагтаа эхэлж чадав уу. Яамны зүгээс ямар бодлогын арга хэмжээ авч байна вэ?

– Дараа жил тариалах талбай, тарималын төрлөөр шинэ оны эхэнд аймгийн засаг дарга нартай, ХХААХҮЯ-ны сайд гэрээ байгуулдаг. Энэ гэрээгээ байгуулахдаа өнгөрсөн жилүүдийн тариалалт, ургац хураалтан дээр тулгуурлан гэрээ байгуулдаг. 2020 оны хаврын тариалалтыг хэдий хэмжээний га талбайд, ямар нэр төрлийн тарималаар тариалах вэ гэдгийг салбарын сайд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээнд заасныхаа дагуу л тариалалтаа хийж байгаа. Бид нар бол төлөвлөсөн хэмжээндээ хүрч тариалалтаа хийн мөн цаг агаарын хувьд таатай байвал төлөвлөсөн хэмжээнийхээ ургацыг ирэх намар авах боломжтой. Хүнсний ногооны тариалалтын хувьд цар тахлын улмаас экспорт, импортыг зогсоосон энэ үед дотоодоосоо хангах зорилготой байгаа боловч нэг жилийн дотор бүх төрлийн хүнсний ногоог дотооддоо тариалж, хангана гэдэг хэцүү ажил. Гэхдээ ямар ч гэсэн хүнсний ногоог энэ жилдээ 1500 орчим га талбайгаар, таримал жимснийхээ хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлье гэсэн зорилтыг тавиад ажиллаж байна. Хэрэв бид төлөвлөсөн ургацаа авч чадвал ирэх намар төмс, буудайгаар дотооддын хэрэгцээгээ хангана гэж ойлгож болно.

-Энэ жил хичнээн хэмжээний ургаж хураааж авахаар төлөвлөв. Төлөвлөгөөт хэмжээнд ургацаа авч чадах уу?

– Өнгөрсөн жилийн ургацдаа тулгуурлан 2020 оны шинэ ургацтайгаа золготол 60 мянга орчим тонн буудай дутагдана гэсэн тооцоо гарсан. Үүнийгээ нөхөхийн тулд аж ахуй нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар квот олгосон байгаа. Мэдээж энэ дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Үндэсний аюулгүй зөвлөлөөс тодорхой хэмжээний нөөцтэй бай гэсэн зөвлөмжийг ирүүлсэн учир нэмж 100 мянган тн хүнсний улаан буудай импортлох квотыг аж ахуй нэгжүүдэд олгосон. Өнөөдрийн байдлаар 80 гаруй мянган тн хүнсний улаан буудай Монгол улсад ороод ирсэн байна. Тиймээс шинэ ургацын ногоо, буудайтай золгох хүртлээ ямар ч байсан дотоодын хэрэгцээгээ хангах нөөц бий гэж ойлгож болно. Дотоодынхоо хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг нь тогтвортой байлгах том бодлого байгаа.

-Цаг агаар болон бусад нөхцөл байдлаас хамаарч дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл хүрэх вий гэсэн болгоомжлол байна?

– Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэгийг тариаланчдадаа үзүүлж байна. Тухайлбал, энэ хаврын тариалалтыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах үүднээс 150 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү зээл олгох ажлыг Монгол улсын хөгжлийн банкнаас зохион байгуулах шийдвэртэй байгаа. Хөгжлийн банкнаас энэхүү зээлийг авахын тулд тодорхой хэмжээний бичиг, баримт бүрдүүлэх ёстой. Энэ бичиг, баримтуудыг яамнаас зүгээс бүрдүүлж өгсөн. 150 тэрбум төгрөгт шаардлагатай эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, хэчнээн аж ахуй нэгж оролцох гэх мэт мэдээллүүдийг 21 аймгаас нэгтгээд бүгдийг нь хүргүүлсэн. Одоо бол хөгжлийн банк эх үүсвэрээ шийдвэрлэх, зээлийн хороогоор нөхцлөө тохирох гэх мэт бага сага процедурын ажил байна. Энийгээ л хамтраад хийгээд ямар ч байсан хаврын тариалалттай зэрэгцүүлээд зээлийг нь олгохоор ажиллаж байгаа. Мөн Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сангаар дамжуулан 12.5 мянган тн улаан буудайн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг зэргийг олголоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу зарим нэн шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг аж ахуй нэгжүүдэд 50 хүртэлх хувиар хөнгөлж мөн олгож байна.

Энэ жилдээ 460 гаруй мянган тн хүнсний улаан буудай, 100 гаруй мянган тн хүнсний ногоо, 160-170 мянган тн төмс хураан авна гэж төлөвлөж байгаа.

Энэ хэмжээндээ урагцаа хурааж чадвал дотоодын хэрэгцээгээ бол хангана. Мэдээж хуваарилалтууд байгаа. Ер нь бол энэ жил хүнсний хомсдол үүсэхгүй гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-14 182.160.2.55

цөцгийн тос гадуур тасарчаад байна.

Avatar

Зочин 2020-05-14 192.82.78.115

хэцүү л ярилцлага байна

Avatar

Зочин 2020-05-14 202.9.46.81

** hyatad

Avatar

Зочин 2020-05-14 112.72.6.146

энэ нөхрийг авилгатай тэмцэх газар шалгах хэрэгтэй байгаа юм даа..Бадамжунайтай нийлж жижиг оврын тракторын наймааг хийж мөнгө авсан. Одоо 50% үнийг нь буулгаж байгаа нодлин Хятадаа орж ирсэн LOVOL тракторын мөнгөтэй бас л холбоотой байгаа шүү. Огцом мөнгөжиж баяжиж байгаа хүндээ

Avatar

Зочин 2020-05-14 185.220.100.254

энэнд олон авлигын хэрэг бгаа

Avatar

Иргэн 2020-05-14 59.153.114.215

Энэ чинь харин Улааны хуулбар уу. Тариалалтын хугацаа өнгөрч байхад удахгүй зээл олгон гэн үү.

Avatar

Зочин 2020-05-14 69.138.228.195

Taria Nogoogoo sain tariad ,busad n bas uur ailaa oligoihon hiigeereidee! Hu…

Avatar

Харин хойтон 2020-05-14 64.119.18.206

Энэ жилдээ үүсэхгүй, харин хойтон жилдээ үүснэ гээд байна уу?

Avatar

Зочин 2020-05-14 103.229.122.112

Цүнх баригч тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж