Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна | News.MN

Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Дарханы зам ашиглалтад орох эсэх нь хятад ажилчдаас хамаарна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан. Уг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, олон улсын тээвэр хийдэг чухал ач холбогдолтой зам. Тиймээс зам өргөтгөх шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, чухам энэ замаас болж олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам “там” болоод арванхоёр сарын нүүрийг үзлээ. Салбарын сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам гарч байсан удаатай.  Гэхдээ тэрбээр Дарханы замын  хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сард  нээнэ гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ.

ТЭГВЭЛ  АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ЯМАР ШАТАНД ЯВНА ВЭ?

Улаанбаатар-Дархан  чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс эхэлсэн. Монгол Улсын зам барилгын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлсэн бөгөөд таван багц ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 1, 3, 5-р багц дээр ажил явж байгаа бол 2, 4-р багцын ажил таг зогсчихсон байдалтай байгаа аж.

Учир нь, дээрх хоёр багц тус бүр дээр БНХАУ-ын 25 инженер, техникийн ажилтан операторууд ажиллах ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас хөл хорионд ороод байгаа юм. Эдгээр хүмүүс ирэхгүй бол замын хучилтыг хийж чадахгүйд хүрэх аж.

Одоогийн байдлаар хэзээ БНХАУ-ын ажилчид орж ирэх нь тодорхойгүй байгаа учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам энэ ондоо багтаж ашиглалтад орох эсэх нь ч эргэлзээ дагуулж эхэллээ. УИХ-ын чуулганы үеэр нэг хэсэг Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 ажиллах хүчнийг чартер нислэгээр татаж авах асуудал яригдсан ч дэмжигдээгүй юм.

БУСАД ГУРВАН БАГЦ АШИГЛАЛТАД ОРЛОО ГЭХЭД 2,4 БАГЦ НЬ ҮЛДЭЖ ТААРНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд хяналт тавьж байгаа “Ай Си Ти” консалтинг компанийн зөвлөх С.Очирбат:

-Одоогоор гурван багц дээр 380 орчим дотоодын ажилчид ажиллаж байна. Гуравдугаар сард түр замаа зассан. Дөрөвдүгээр сард Дархан талын 30 км, Улаанбаатар талаасаа 37 км замуудын гүүр хоолойны ажил болон далангийн өргөтгөл, дэд суурийн ажлыг хийсэн. Мөн туслах суурийн ажлыг хийнэ. Гүүр хоолой далангийн ажил тавдугаар сарын 20 гэхэд дуусна.Үлдэж байгаа дээд талын гурван үеийн хучилтыг БНХАУ-ын ажилчид хийнэ.

Гол хучилтын ажлыг тэд ирж хийхгүй бол туслан гүйцэтгэгч нар хийж чадахгүй. Уг нь эдгээр хүмүүс ороод ирвэл их дэм болох гээд байгаа юм. Хэрэв БНХАУ-ын ажилчид орж ирэхгүй бол Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ашиглалтад орох хугацаа нь улам л хойшилно.

Ер нь 2, 4 багц хүндрэлтэй байгаа. Бусад гурван багц ашиглалтад орлоо гэхэд 2, 4 багц нь үлдэж таарна. Одоогоор энэ хоёр багцын үндсэн замыг хариуцаж байгаа хүн байхгүй. БНХАУ-ын компани энэ хоёр багцыг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод байгаа учраас  олдохгүй байгаа юм” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

баги 2020-05-14 122.201.23.44

гитад барилгачдад би итгэж бн_монголчуудад бол үгүй кккк

Avatar

гочоо 2020-05-14 122.201.23.44

Гитад барилгачдад би итгэж бн. Монголчуудад бол үгүй кккк

Avatar

obama 2020-05-14 202.131.225.197

ХЯТАДУУДЫГ ХУРДАН ОРУУЛЖ ИРЭЭД АЖЛАА ХИЙЛГЭЭЧ ДЭЭ МАЛУУДАА

Avatar

бүү улс төржүүлээч 2020-05-14 192.82.72.167

Дарханы зам 4/1 ээс хятадын замын мэргэжилтэн болох тэр 105 карентлээдд шинжилгээнд хамруулаад авах байсан би мянга дэмжээд яах ч билээ .Үнэнийг замын 105 хүн дээр улс төр хийж ажил зосоосон тэр улсууд одоо хаана байна үнэнийг хэлэхэд одооч гэсэн 21 хоног тусгаарлаад шинжилгээнд хамруулаад авах дээр нь замын ажилчидыг өдөр бүр үзэх эмчийг цалинжуулахад болно шүү дээ.

Avatar

sss 2020-05-14 103.212.116.206

Durem jurmiig gaguu hyatad ajilchidaa oruulchaach ee. arai l dendej bna.

Avatar

Зочин 2020-05-14 43.242.242.59

Там болсон замаар явж үнэхээр залхаад байнаа. Хурдан замаа тавиач ээ. Улстөржихгүй зам таьж болно биздээ. сонгууль энэ тэр гээд хойшлуулаад байваа

Avatar

Ө 2020-05-14 103.229.122.69

Хурдан оруулж ирээд, тусгаарлаад, дараа нь тэр замаа тавиул л даа. Худлаа эх оронч царайлахаа боль л доо. Манайхан угаасаа зам тавьж чаддаггүй биз дээ_

Avatar

б 2020-05-14 103.229.122.69

х***а нараа оруулж ирээд 21 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлаад, тэгээд наад ажлаа дуусга л даа. Манайхан угаасаа зам тавьж чаддаггүй ш дээ.

Avatar

Зочин 2020-05-14 104.232.37.104

ямар ч үнээр хамаагүй хэдэн х***а оруулж ирэх гээд зүтгээд байна даа, яасан эх орондоо сэтгэлгүй хүмүүс гэж ийм байдаг байнаа? Монгол хүмүүст наад ажлаа өгөөч ээ, монгол хүн болохоор сайн авч болохгүй хятад хүн болохоор болдог хэрэг үү? Мэдээж хятадаар далимдуулж ууж идэх, завших, хулгайлж гударсныгаа нуухын тулд хятад хятад гээд үхчих гээд байнаа. Үнэхэрэ ХЯТАД хэрэгтэй юм бол 1, 2 , 3 хятад инженер аваад ирээч, тэгээд л болоо шдэ

Avatar

Zochin 2020-05-14 183.182.110.46

Oor ulsiin companuydaar hiilge?Hyatadaas zai barij bna busad ulsuud.Manaikh ch gesen zeelee tulukhuu bodson n deer.

Avatar

Зочин 2020-05-14 202.131.225.197

ЭРГҮҮ ДАГЗ ВЭ

Avatar

Иргэн 2020-05-14 202.126.89.220

Ийм ухаангүй ноёд ургашгүй албаттай МАН-ыг Дархан,Орхон,Сэлэнгэчүүд бид сонгохгүй.

Avatar

zochin 2020-05-14 14.200.89.177

saihan hudlaa shaltag bndaa

Avatar

Зочин 2020-05-14 202.21.118.250

МАН-ыг дэмжихгүй ээ

Avatar

ШУДАРГА 2020-05-14 202.179.15.3

МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ ҮНДЭСНИЙ ЗАМ КОМПАНИ БАЙХГҮЙ ДАНДАА ХӨРШӨӨСӨӨ ЗАМ ТАВИАД ӨГӨӨЧ ГЭЭД ӨВДӨГ СӨХРӨН ГУЙХ ЮМ УУ ХОЙШДОО.. АРАЙ ДЭНДҮҮ ТЭНЭГТЦГЭЭЖ БАЙНА. ТА НА ЧАДАХГҮЙ БОЛ БИ УДИРДААД ХИЙЛГЭЕ ЭЭ МОНГОЛЧУУДАА.. ЭРХ МЭДЛЭЭ ТӨСӨВТЭЙГЭЭ ӨГЧИХ ДАРАА НЬ ЯЛЫГ НЬ БАС ХАРИУЦЛАГТАЙ ҮҮРИЙ.. ҮНДЭСТЭНЭЭРЭЭ АРЧААГҮЙ БОЛЧИХООГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭНЭ ЧИНЬ.. ШААРДЛАГАА ӨНДРСГӨӨД ЦАЛИНГИЙН ӨГСӨН ШИГ ӨГӨӨД ХИЙЛГЭЭЧ МОНГОЛЧУУДААРАА…

Avatar

Зочин 2020-05-14 192.82.78.234

далдаас олон юм хуцах хэрэггүй чаддаг юм бол чи гарч ирээд хийхийг чинь хорьсон юм байхгүй шүү торолл минь

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.6

Засаг зайдалсан толгойгүй түшмэдээс боллоо гэш

Avatar

Зочин 2020-05-14 202.131.227.30

Тэгээд шалгаад хөл хорионд байлгаж байгаад оруулж ирээчээ юугаа хүлээгээд байгаа юм бээээээ
Ер нь Хятад гайгүй болчихсон ш дээ

Avatar

онигооо 2020-05-14 60.104.114.248

Олон улсын зам шүүдээ онигоотой юмаа

Avatar

ичээчэээ 2020-05-14 60.104.114.248

Өөрсдөө чадахгүй байж хурдан оруулж ирээд дуусгаачээ олон улсын зам шдээ ичмээр юмаа

Avatar

Зочин 2020-05-14 202.179.2.147

Хамгийн муу салбар, энэ замыг өмнө нь Буд сайд байхдаа хятадуудаар тавиулж нарийхан болсон доо тэгээд ийм яриа гарсан байдаг даа, танай дарга нар хажуугаас бид зузаанаас.

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.36

өөрсдөө чадахгүйээ бөөн овон товон зам тавина хятадуудыг хурдан оруулж ирээд ажлийг нь хийлгээчээ

Avatar

С.Эрдэнэ 2020-05-14 124.158.76.91

Эна замын ажил орон нутагт хээр газар явагдана, хурдан хийлгэх хэрэгтэй … Монголчууд маш их хохирол амсаж байна

Avatar

Зочин 2020-05-14 103.229.121.159

ОРУУЛЖ ИРЭЭД ХЯНАЛТ ТАВИАД ЗАМАА ХИЙЛГЭЖ БОЛМООР Л ЮМ .

Avatar

Argaliin utaa borgilson Malchnii gert tursun hun 2020-05-14 202.21.100.98

Uursduu l zam barilgaa bairad surchii l daa. Ter hyatdad munadag enigneeruud bdag bol tend ni mongoloosoo hun amitan awaachaad surgaj bolowsruulj boldguimuu.Adilhan l gartai hultei hyataduudaas iluu bie byaldar hugjil saitai baij yugaaraa dutaad bdgiin be?

Avatar

ЗОЧИН 2020-05-14 66.181.170.110

ЗАМЫН НЭРТЭЙ ЭНЭ ОЛОН КОМПАНИ БАЙХ ШААРДЛАГА БАЙГАА ЮМ УУ ДАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧЛӨӨД ЧАДДАГ ЮМАА ХИЙ. ХЯТАД ХЯТАД ГЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА БОЛ ТЭР БУЯНТЫН ГУАНЗАД АЯГА ТАВАГ УГАА ОЧИРБАТАААА

Avatar

зочин 2020-05-14 66.181.161.12

ЕР НЬ МАН-хан АЖЛЫГ ТӨГС ХИЙЖ ДУУСГААЧ. ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮР, НАЛАЙХЫН ЗАМ БҮГД ЗУРАГ ТӨСЛИЙНХӨӨ ДАГУУ БҮРЭН ДУУСААГҮЙ БАЙГАА. СОНГУУЛИЙН ӨМНӨ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ БҮРЭН ДУУСААГҮЙ ЗАМУУДАА ТУУЗ ХАЙЧЛАН НЭЭГЭЭД. ДАВС ХИЙВЭЛ УУСТАЛ-АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ ГЭДЭГ ШҮҮ. ЭНЭ ЗТЯ-НЫ САЙД ГЭЖ НЭГ ҮЛБЭГЭР НӨХӨР, ӨМНӨХ САЙД БАТ-ЭРДЭНЭЭС ШАЛ ДОР. ОДОО ЭНЭ БОГИНО ХУГАЦААНД БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛООД ЭДГЭЭР АЖЛЫГ ДУУСГУУЛАХ ТЭР ЧАДНА.

Avatar

Зочин 2020-05-14 202.55.188.34

МОЯА НАР. ТЭГЖ НЭЭХ ОРОН ГАРААН. ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭХЭЭР ХУЖ ААНАРЫГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЛЭЭ БИД ӨӨРСДӨӨ ЧАДНА ГЭЭД Л ОРИЛЦГООГООД БАЙСАН, ОДОО БОЛСОН ЧИНЬ ОРУУЛЖ ИРЭЭЧ ЭЭ БОЛЧИХСОН НААЖ БАЙНА ДОМБОРООНУУД ЧИНЬ. МОНГОЛЧУУДЫН ЗАМ ТАВИНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ ЕР НЬ. ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМАА ХАРЧИХ 1,2-ХОН ЖИЛИЙН ДОТОР БӨӨН НҮХ, ДЭЭРЭЭС НЬ НАРИЙХАН, НИМГЭН. ТЭГЧИХЭЭД ӨНДӨР ҮНЭТЭЙ ТАВИНА.

Avatar

зочин 2020-05-14 66.181.161.12

ХЯТАДУУД ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ БАЙХАД МАНАЙХ ЯАГААД ТЭР ҮНЭЭР ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ6 НЭЭХ ИХ ТОМ ҮНЭ ЯРИАД. ХОРИО ЦЭЭРИЙГ АШИГЛАН ХЯТАДУУДЫГ ОРУУЛАХГҮЙ ТУЛ БИДНИЙГ Л ГУЙНА. ТИЙМЭЭС ҮҮНД НЬ ШАНТААЖИЛЖ ҮНЭЭ НЭМЭХ ГЭСЭН Л ОРОЛДЛОГО. МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭР НЬ ХАНГААД ЦЭРГҮҮДЭЭРЭЭ ХИЙЛГЭЖ БОЛНО ШШҮДЭЭ6 ТЭД ЦАЛИН ГОЛОХГҮЙ, ХАЛАГДАХДАА ХЭДЭН ТӨГРӨГТЭЙ БОЛНОШД.

Avatar

ИРГЭН 2020-05-14 202.179.15.3

ХЯТАДУУДИЙГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ШАНТААЧИЛААД БАЙХЫН ОРОНД АЖИЛАА ЭХЭЛМЭЭР ЮМ ДАА ГУРАЙНУУДАА..ЗААВАЛ ХЯТАДУУДААР ХИЙЛГЭНЭ ГЭЭД БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙНА АА .. ЗАВЧАА ШҮҮ ДЭЭ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ЗАВЧАА ЗА ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙНА. .ЗАМ ТАВЬСАНЫХАА ДАРАА ХУЛГАЙЛСАН ЗАВЧСАН МӨНГӨНӨӨСӨӨ БОЛЖ БҮГД ШОРОН ЯВНА ДАА ТА НАР…

Avatar

ҮНЭН 2020-05-14 202.179.15.3

ХЯТАДУУДИЙГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ШАНТААЧИЛААД БАЙХЫН ОРОНД АЖИЛАА ЭХЭЛМЭЭР ЮМ ДАА ГУРАЙНУУДАА..ЗААВАЛ ХЯТАДУУДААР ХИЙЛГЭНЭ ГЭЭД БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙНА АА .. ЗАВЧАА ШҮҮ ДЭЭ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ЗАВЧАА ЗА ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙНА. .ЗАМ ТАВЬСАНЫХАА ДАРАА ХУЛГАЙЛСАН ЗАВЧСАН МӨНГӨНӨӨСӨӨ БОЛЖ БҮГД ШОРОН ЯВНА ДАА ТА НАР…

Avatar

Z 2020-05-14 103.26.195.228

Mongolchuud unendee l zam barij chdaxgui. Odoo ter xujaa naraa dariuxan oruulj ireed naad zamaa duusga. Yamar erguu Mal ni xuuchin zamiig no xuuldag bnaa

Avatar

ИРГЭН 2020-05-14 202.126.89.224

МАНАЙХ ИЙМ ШҮҮ ДЭЭ. БИД ӨӨРСДИЙГӨӨ ИХ ГОЛОХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙ ДЭЭР МУНДАГ ХҮМҮҮС ИХ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БОДОХ ЗҮЙЛ ИХ БАЙНА ДОО. АЖИЛАА НЯГТ НЯМБАЙ ТООЦООЛЖ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГ БОЛ ЭНЭ ЗЭРГИЙН БЭРХШЭЭЛ ЮУ Ч БИШ ШҮҮ ДЭЭ..

Avatar

Зочин 2020-05-14 202.126.88.217

ter 100 hujaag oruulj ireechee. erguu malnuu 20 honog horiod sullahad yu ni bolohgui gej. ovchingui l bol boloo shuu dee. hurdan zamaa taviulj avayaa

Avatar

зочин 2020-05-14 139.5.216.159

замаа барьж чадахгүй хужааг хараад бна гэдэг зүгээр үү,арай дэндүү арчаагүй бна уу

Avatar

Pro Enginereer Zamiin Salbara UDIRDUULIYA! 2020-05-14 69.138.228.195

Ene Zamiig zasahdaa ehleed huuchin zamaaraa hudulguunuu yvuulj bgaad hajuugaar n shine zamaa barih heregtei gedgiig yagaad oilgodoggyi Zam TEEVRIIN GAZRIIN DARGA MERGEJILTENGYYDeer ZAMiin mergejilgyi Hulhinii setgelgyi hymyyseer MUNHAG shiidver garguulsanaa yrij HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI BNA! Medeejiin yvdgaara yvuulj bgaad 4 ursgaltai zamiinhaa 2 egneeg ashiglaltand oruulsanii daraa ene shine zamaar yvuulj bgaad daraah 2 egneegee BARICHIH bsiin SDEE!!!…

Avatar

Зочин 2020-05-14 139.5.218.167

Зам гэж ТАМ,,,, хойшоо яваад ирэх гэж үгээ хэллээ… Яаж хойшоо амьдардаг хүмүүс энэ замаар явж бна аа, жаахан явж байгаад ТУПИК, мухар .. Чулуу гэж хөрөөний ир. Маш олон машины дугуй хагарсан зогсож харагдах юм. Ямар эргүү АЦ нь бүх замаа хуулаад хаячихдаг байна аа. Ядахдаа хуучин зам нь байсан бол яахав гэсэн…. Үнэн л***р ДҮПППППП, чадахгүй байж ингэх хэрэггүй.. Юм хийж чадахгүй байгаагаа харууллаа

Avatar

зочин 2020-05-14 66.181.176.165

пизззда минь чиний л сонгосон төр шдээ. Олон юм битгий х** явбал яв байвал бай. Олон юм хуцаад байх хэрэггүй

Avatar

иргэн 2020-05-14 192.82.72.10

5р багцд ч гэсэн ажил хийж байгаа юм алга.жаахан газар л далангийн ажил хийж цаг нөхцөөсөн байдалтай л байна

Avatar

Дарханаас 2020-05-14 202.9.40.162

ЭЗ- аа бодох нь чухал. Бүтээн байгуулалтандаа цаг алдалгүй орох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-05-14 66.181.180.218

Чааваас даа монголчууд минь галаа яаж түлэхийг төрөөрөө заалгана.замаа яаж тавихыг Хятадаас хамааруулна.бид ер нь юу хийж чадаж байна аа .улс төржих гэдгийг дэлхийд 1 хийж хоосон чалчиж амаараа ажил хийж хулгай луйвар хийж бие биенээ хулхидаж бүхнийг мэдэгч зэргийг гарамгай хийж байна.тэгээд бүдүүлэг боловсролгүй мэдээлэлгүй мухар сүсэгт автсан хүн чанараар хөлийн чийрэг болсон хүмүүс болж байна шүү.

Avatar

Зочин 2020-05-14 202.21.104.2

МАНАЙХАН ЖИНХЭНЭ ХУРДНЫ ЗАМЫГ БАРЬЖ СУРААГҮЙ. ГЭХДЭЭ ЯАРАЛТАЙ СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ. ЦААШДАА ӨӨРСДӨӨ БАРЬЖ ЧАДДАГ БОЛНО.

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-05-14 202.131.232.202

НӨГӨӨ ЭХ ОРОНЧ СОШИОЛААР ОРИЛОГЧИД ХААЧСАН БЭ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЖ ЭНЭ ДЭЭ БИД ӨӨРСДИЙГӨӨ МЭДЭЖ АВЛАА. ХА.ХА.ХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж