Арсенал К.Роналдог, Челси К.Мбаппег элсүүлэх боломжтой байжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Арсенал К.Роналдог, Челси К.Мбаппег элсүүлэх боломжтой байжээ

Арсенал К.Роналдог, Челси К.Мбаппег элсүүлэх боломжтой байжээ

Дэлхийн томоохон спортын хэвлэл болох АНУ-д төвтэй Bleacher Report нэгэн сонирхолтой мэдээллийг олон нийтэд цацсан нь олон жилийн өмнө яригдаж байсан наймаануудыг ил гаргасан явдал байлаа. Тэдний зүгээс Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагтаа шуугиж явсан шилжилт хөдөлгөөнүүдийг түүвэрлэн, сонирхолтой гэсэн үйл явдлуудыг нь олон нийтэд ил болгожээ.


  • Кристиано Роналдо – Арсенал

– "Би Арсене Венгертэй уулзаж байлаа. Гэрээ байгуулахад нэг л алхам дутуу байсан. Гэвч бүтээгүй. Харин одоо би Арсенал ялангуяа Арсене Венгерийн миний төлөө хийсэн бүхэнд нь баярладаг" хэмээн Кристиано Роналдо ярьжээ.

  • Килиан Мбаппе – Челси

– Дэлхийн аварга, өдгөө 21 настай Килиан Мбаппе 11 настайдаа Челси багийн хүүхдийн академид бэлтгэл хийж байжээ. Тэрбээр "Би Челсигийн хүүхдийн багтай бэлтгэл хийхийн тулд Лондон руу хэдэн өдрөөр явах хэрэгтэй байсан. Тэгээд л ээж ааваасаа Бонди хотоос намайг явуулахыг гуйж байлаа" хэмээжээ. Тэрбээр Лондонд бэлтгэл хийх үеэрээ Челси багийн домог Дидьер Дрогбатай уулзаж, зургаа ч авхуулж байжээ. Гэвч эцэст нь Челси түүнтэй гэрээ байгуулахаас татгалзсан юм. Харин одоо Килиан Мбаппегийн зах зээлийн үнэлгээ 280-500 сая еврогийн хооронд үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болоод байна.

  • Серхио Агуэро – Ливерпүүл

– "Би Ливерпүүлийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Аргентины Индепендьенте багийн зүгээс залуухан Серхио Агуэрог маш их мөнгөөр худалдаж авахыг бидэнд санал болгосон. Гэвч бид түүнийг аваагүй. С.Агуэро ч Атлетико Мадридад нэгдсэн" хэмээн Рафаэль Бенитез дурсжээ.

  • Кака – Манчестер Сити

– Манчестер Сити баг шинэ Араб эзэнтэй болсноор эхэн үедээ хөлбөмбөгийн оддыг их хэмжээний мөнгөөр багтаа элсүүлж байлаа. Тэд ч тоглогчдод хүссэн цалинг нь өгч багтаа элсүүлж байх үедээ Какатай холбоо тогтоож байжээ. Харин Кака энэ тухай ярихдаа " Сити болон намайг заагласан ганцхан зүйл нь миний сүүлийн үг байлаа. Тэд надаас Европын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй, амжилттай багаа дөнгөж сэргэн мандаж буй багаар солихыг хүссэн" хэмээжээ.

  • Пауло Дибала – Тоттенхэм Хотспур

– Аргентин авьяастан Пауло Дибалагийн агент Хорхе Антун Английн Тоттенхэм Хотспур баг түүний үйлчлүүлэгчийг багтаа авахыг хүсч байсан тухай ярьжээ. Тэрбээр "Би Тоттенхэм Хотспур багтай уулзаж, ярилцаж байсан. Гэвч тэдний амлаж байсан зүйлүүдэд итгээгүй. Хоёр багийн хооронд ч энгийн асуудлууд л үлдчихсэн байсан л даа" хэмээн Tuttosport сайтад ярьж байжээ.

  • Роналдиньо – Манчестер Юнайтед

– " Би бараг л Юнайтедтай нэгдээд байсан юм. 48 цагийн л асуудал үлдээд байсан. Гэвч би тэдэнд Барселонаг сонгож байгаагаа дуулгасан. Энэ үнэхээр зөв сонголт байсан. Бразилчууд үргэлж Барсад хайртай байсаар ирсэн" хэмээжээ.

  • Стивен Жеррард – Челси

– "Челси надад гайхалтай боломжуудыг санал болгож байсан. Гэвч зүрх сэтгэл минь намайг Ливерпүүлээс явуулаагүй" хэмээн Английн болон Ливерпүүл багийн домог Стивен Жеррард "My Story" хэмээх өөрийн намтар номондоо бичсэн байна.

  • Уэсли Шнайдер – Манчестер Юнайтед

– Цагтаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний хэмжээнд яригдаж байсан Нидерланд хагас хамгаалагч Уэсли Шнайдертай Английн Манчестер Юнайтед баг холбогдож байжээ. Уэсли Шнайдер "Манчестер Юнайтед бол дэлхийн томоохон багуудын нэг. Муугүй сонголт шүү. Гэвч тэр үед би Интер Миланыг орхихыг хүсээгүй юм" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж