11 удаа хойшилсон Б.Махбалын хэрэг юу болов? | News.MN

11 удаа хойшилсон Б.Махбалын хэрэг юу болов?

11 удаа хойшилсон Б.Махбалын хэрэг юу болов?

11 удаа хойшилсон Б.Махбалын хэрэг юу болов?

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж, нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэргийг эргэн сануулбал, 2018 оны наймдугаар сард тус яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Төрийн яаманд гарсан хүн амины шийдэгдэлгүй хоёр жил өнгөрч байна.


Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын он цагийн дарааллаар нь тоймловол:

  • 2018.8.09  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд 21:00 цагийн орчимд ирсэн байдаг. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. Улмаар сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай гэрчүүд мэдээлсэн байдаг.
  • 2018.11.15 ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул хэргийг прокурорт шилжүүлэв.

УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ХОЙШ Б.МАХБАЛЫН ХЭРЭГ НИЙТ  11 УДАА ХОЙШИЛЖ БАЙНА

  • 2019.01.18  Б.Махбалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдож, шүүх хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулав.
  • 2019.01.25 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  болсон. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ.
  • 2019.02.08  Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон ч хойшилсныг шүүхээс мэдэгдсэн.
  • 2019.02.27 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул хойшлогдов. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10:00 цагт товлогдсон билээ.
  • 2019.03.18 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох шүүх хурал 10:00 цагт эхэлсэн ч  гэрч дутуу шалтгаанаар дахин хойшлов. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч гурван хүн оролцсон тул шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлосон билээ.
  • 2019.04.05  Шүүгдэгч  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч дахин хойшилсон. Шүүх хурал хойшлох шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ны 09:30 цагт товлосон билээ.
  • 2019.04.29  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох  хэргийг шүүн хэлэлцсэн ч дахин хойшлов. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан  таван  өмгөөлөгч нараасаа татгалзсан байдаг. Иймд шүүх хурлыг тавдугаар сарын 1-ны 11:00 цагт  товлосон.
  • 2019.05.17 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснээр дахин хойшилсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон билээ.
  • 2019.12.06 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал найм дахь удаагаа хойшлов.  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт товлогдсон байсан ч хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Б.МАХБАЛ ХОХИРОГЧ БОЛЖ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

  • 2019.12.13 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 14:00 цагт эхэлсэн ч хэргийг прокурорт буцаасан билээ. Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
  • 2020.04.01  Есөн удаа хойшилсон  шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  14.00 цагт эхэлсэн ч дахин сунжирсан юм. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлосон.
  • Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус, тус гаргасныг шүүх хурал хүлээн авсан юм.
  • 2020.04.20 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
  • 2020.05.08  Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч 11 дэх удаагаа хойшилсныг шүүхээс мэдээлэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг энэ  сарын 15 өдрийн 08:30 цагт товлоод байна.

Б.Махбалд холбогдох шүүх хурал  улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм.

Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-14 192.82.72.27

Алуурчинд хуулийн дээд хэмжээний ялыг оногдуулах нь зүйд нийцнэ.

Avatar

Иргэн 2020-05-14 192.82.72.27

Зарим хүмүүс доор архи ууж зодолдсон гэж Махвал гэгч алуурчиныг цагаатгасан утгатай зүйл бичсэн харагдана. Яамны төрийн захиргаа удирдлагын албаны дарга гэсэн өндөр албан тушаалтай хүн албан байран дээрээ архи уусан нь л гэмт хэрэг. Тэгээд хяналтын албаны даргаа өрөөндөө дуудаж ирүүлээд хэлэх зүйлээ хэлж яриад үүрэг даалгавар байсан бол өгөөд л гаргах журамтай атал зэрлэгээр зодож амийг хөнөөсөн байна. Энэ хүнд ёстой Батутлга ерөнхийлөгчийн хүсээд байдаг тэр цаазаар авах ял л таарах байх даа.

Avatar

зочин 2020-05-14 103.57.94.253

ядаж шоронд яасан их архидаа вэ

Avatar

зочин 2020-05-14 103.57.94.253

энэ махбал цагдаа байсан болохоор шүүх, хорих, цагдаа нараар хамгаалуулсан байхаа. хахуул ч шидэж өгсөн биз

Avatar

Ссс 2020-05-14 202.55.188.43

Архидсаар байгаад нүүр нь хавдаад бөлцийгөөд яг АН ын дарга Эрдэнэ шиг болчихсон юм бна. БАХ

Avatar

Ббб 2020-05-14 202.55.188.43

Хүн алчихаад байхад шүүх юу болоод бнаа. Энэ эвгүй царайтай архичин байрын нөхөр бнадаа.хамаг нүүр нь тавьчихсан арилсаар байгаад

Avatar

Зочин 2020-05-14 43.242.242.59

Маргааш хурал болох тов гарсан байыхад сунжирсаар байна гэж юу бичээд байгаа юм бэ.Ер нь бол хохирогчийн өмгөөлөгч нар л хойшлуулсаар ирсэн байна шүү дээ. Хоёр согтуу зодолдоод нэг нь амь насаа алдсан байна. Архи уухаараа монголчууд ийм юманд л хүрдэг шүү дээ. гайхаад байх юм алга

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.68

Энэ завхарсан шүүхийг яаядаа байз жирийн нэг муу ядарсан нөхөр бсан бол хэзээний шийдчихсэндээ н**ш гэж

Avatar

Зочин 2020-05-14 202.179.25.233

mahchin

Avatar

Зочин 2020-05-14 103.26.195.155

Novshiig yund n hoishluulsan yum be yaliig n ug

Avatar

O 2020-05-14 202.21.104.190

JENKO GULUG XOISHLUULJ BGAA BIZ

Avatar

Иргэн 2020-05-14 202.9.47.15

Энэ Шүүхийнхэнд ичих нүүр байдаг бол уу? Хүний нүүр яаж харж явдаг юм бол??? Ичиж үхмээр июм???

Avatar

mgl 2020-05-14 103.9.90.130

hun ***h huuligui boljee erunhiilugchiin hun yum chin

Avatar

Hehe 2020-05-14 202.55.188.41

Хүн алаа л биз. Сүртэй юм бэ? Энэ чинь ерөнхийлөгчийн хүн шүү дээ. Одоо больчихооч дээ. Суллах хэрэгтэй. Өчнөөн л а******н гадуур дураараа явж байна даг. Ерөнхийлөгчийнхөө талын ганц хүнийг суллачихад үхчих гээд байгаан байх даа малнууд чинь genee

Avatar

зочин 2020-05-14 202.131.251.130

iim shuuhees bolj har jagsaaltand orson doo. udahgui yalgui garval bi lav gaihahgui.

Avatar

Гайхалтай юм 2020-05-14 64.119.25.190

Хүн алсан а******н, ингээд л байж байдаг

Avatar

Zochin 2020-05-14 59.153.114.78

Nuluulj baigaa yum baihgyi todorhoi baina ezen holbogdogch ne todorhoi iim hereg ingej udah hereg baina uu oilgomjtoi Tom ar tal hurungu mungu uilchilj baina

Avatar

zochin 2020-05-14 64.119.24.39

ih bayan hun geseen, tegeed l sunjruulj baigaad yalgui salah bh, odoo horigdoj baigaa hugatsaag ni tootsood l garah biz, hohirogchiin ar geriin gomdliig buren batagduulchihaad ingej udaashirsan bol ch yahav

Avatar

иргэн 2020-05-14 202.179.24.218

шүүгчид шүүхийн дампуулын 1 жишээ энэ үү?

Avatar

Зочин 2020-05-14 103.11.192.34

энэ сайт Баттулга Ерөнхийлөгчийг харлуулах гээд энэ хэргийг улстөржүүлэх юм. Энэ чинь шүүхийн асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого шүү!!!!!

Avatar

Зочин 2020-05-14 103.229.121.28

Илэрхий хүний амь хөнөөсөн хэрэгт хөнгөн ял оноох гээд байгааг эсэргүүцээд байгаа юм биш үү Ийм үйлдэл үнэхээр газар авбал тэр авилгаас ч аюултай шүү

Avatar

Зочин 2020-05-14 119.40.103.3

Ийм ил цагаан хэрэг шийдэж чадахгүй байгаа шүүх яаж тэр том авилгийн хэргүүдийг шүүх юм бэ. Хар жагсаалтад орох нь аргагүйн байнаа. Монгол ялжээ ялж

Avatar

арай юмаа 2020-05-14 60.104.114.248

Энэ арай дэндэнэ шүү энэ новшоос болж гэр бүлийн 2 пиздаа нас бараад байхад

Avatar

Зочин 2020-05-14 202.21.96.134

Шуналтахаар шулам болно гэдгийн үлгэр энэ. Сэлэнгэ аймагтаа дунд сургуулийн түүхийн багшаа хийгээд явж явсан сан бол өнөөдөр 2 айл элэг бүтэн. 4 хүүхэд өнчирч хоцрохгүй, 5 хүүхэд аавыгаа хүлээн хатахгүй байх байлаа. Энэ бүх жонхууны эзэн чинь Сэлэнгээс гарсан МАН-н Эрдэнэбат гэсэн…

Avatar

Цагдаа алсан хүн 2020-05-14 51.89.147.73

17 чингэлэг спиртыг илэрүүлсэн цагдаа олон удаа хутгалуулан нас барсан даа. 17 чингэлэг спиртыг ус болгох гээд энэ залуу гар бие оролцсон байдаг. Мэдээж цагдаа алахыг энэ цагдаа байсан нөхөр ажлын байран дээр дүрэмт хувцастай ороод нухчихсан мэдээж. Өөрөөс өндөр тушаалтай цагдаа хүн хүрээд ирэхээр хөөрхий нөгөө алуудаг цагдаа ажлын байрандаа оруулаад ёслоод сүйд болсон байх тэгсэн энэ нөхөр кармаанд нуусан хутгаар ингээд чи хуурай ахын минь хэрэгт гар дүрээрээ гээд хутгалсан энэ холбоотой шүү.

Avatar

Зочин 2020-05-14 193.70.13.6

Наад хэрэгт чинь женко мафийн гар хөл болсон тухайн үеийн цагдаа нар маш их хамааралтай.

Avatar

Зочин 2020-05-14 202.126.88.211

Олон улстөрчин үхэл гэнэтийн осол юмуу,эрүүл мэндийн шалтгаантай байдаг.Зодож алдаг тэнэг юм байхгүй.Нэгнээ зодож санаатай алдаг юм бараг байхгүй.Хутганы хэрэг бол өөр.Шүүх яаралтай шийдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-14 202.126.88.211

Женкотой холботой, таньдаг, мэддэг гэсэн шалтгаанаар энэ хүн зовж байна.Санаатай, улстөрийн захиалгат хэрэг мэрэг бол биш.Өөрөө зодож алаад 20 жил сууж, амьдралаа үрэхгүй.Архины халуунд үхнэ гэж тооцохгүй баахан нүдсэн.Санаатай аллага гэдгийг нь зөвшөөрөхгүй ингэж сунжраад байна.

Avatar

Зочин 2020-05-14 202.126.89.85

Ямар олон хойшилдог юм бэ, шүүгч нь авилга авчихсан юм биш үү

Avatar

Зочин 2020-05-14 202.131.247.12

Ийм хүн алсан алуурчныг шүүж чадахгүй байж ямар ч гэм буруугүй Энхсайханыг яаран сандран ялладаг Монголын шүүх прокурор шившиг. Нэг хүний даалгавраар хөдөлдөг утсан хүүхэлдэй болсон Монголын шүүх прокурор АТГ гэсэн алуурчдыг хамгаалдаг байгууллага хэнд хэрэгтэй юм бол Зөвхөн хулгайч Женкогийн хулгай луйврыг хаацайлах гэж Монглын эрх зүйт төрийг бусниулж байгаа хүнээ шүүх цаг удахгүй ирнээ

Avatar

Зочин 2020-05-14 103.212.117.80

Ter ued said baisan sahal Bat erdene tei ni shalgah yostoi

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.36

хэнд ч хэрэггүй новшыг буудах л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-14 103.11.192.34

чи өөрөө эсвэл чиний ах дүү, хүүхэд чинь архи ууж зодолдож байгаад гайгаар хүн амьны хэрэгт орвол яах уу? хүний зовлонг өөрөө биеэрээ мэдэрч байж л ойлгоно доо

Avatar

Зочин 2020-05-14 202.55.188.41

Tiishdee. Hun ugaasaa l uhdeg shdee tee. Battulga haanii maani huniig yahna vee

Avatar

Зочин 2020-05-14 66.181.161.36

ийм хэнд ч новшийг шууд буудах л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-14 202.9.46.32

Монголын шүүх гэж ийм дампуу юмыг хэлээд байгаа болохоор хүмүүс та нарт итгэдэггүй юм. Одоо наад махан толгойгоо хохирогч гэж зарлаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд суллаад явуулчихвал яасын. Та нар ер нь чадах л улс шүү. Даанч улайм цайм хүн алсан болохоор ингэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй хойшлуулаад байгаа биз дээ. Шүүх нь ийм болохоор Монгол хар жагсаалтанд орохгүй яахав дээ.

Avatar

Зочин 2020-05-14 59.153.114.169

жонхуу ста болио наад алуурчиндаа 25 жилийн ял өг л дөө. баттулга хогийн н**ш юмаа.

Avatar

Зочин 2020-05-14 202.179.15.10

шүүхийн дампуурал, улс төрийн захиалга /ерөнхийлөгч/, хараат бус шүүх гэж энэ дэ.

Avatar

Зочин 2020-05-14 139.5.219.55

Бид нар ийм еронхийлогчтэй гээд боддоо, аймар юм

Avatar

dfsd 2020-05-14 202.9.40.83

olnii nuden deer hun tsohij alsan. yug ni shuuj bolohgui bgaa yum be ? jenkoo l janhuugaa zuurch bna

Avatar

Зочин 2020-05-14 202.9.40.22

Маш тодорхой хэрэг шүү. Хонгилдоно гэж байхгүй шүү. Хонгилын шүүгч нараа. Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байгаа хэрэг шүү. Эргүү шүүгч нарыг нь нэртэй устай нь зарлах хэрэгтэй.

Avatar

зочин 2020-05-14 103.80.211.37

Хорих хугацаа нь дуусах гэж байна. Путин, Якунины нохой минээ

Avatar

иргэн 2020-05-14 202.179.27.95

энэ а******н яахаараа хохирогч болоод бна Амь насанд халдсан гэж бичсэн бна халдаад алаагүй гэх гээд байх шиг ойлгогдож бна шд амь насыг хохироосон биз дээ Ийм балайрчихсан хуулийн явцыг хаана хянадгийн бол доо

Avatar

11 удаа шүү 2020-05-14 64.119.18.206

Монголын шүүхийн дампуурлын хамгийн тод жишээнүүдийн нэг гэвэл энэ байх даа. 11 удаа хойшлоод байхдаа яахав дээ.

Avatar

Zo 2020-05-14 103.26.195.228

Za za erunxiilugch naiztai bx ch saixan yim aa. Xun alsan ch uuruu xoxirogch bolno.

Avatar

Баагий 2020-05-14 51.83.3.220

Хүн алаа л биз. Сүртэй юм бэ? Энэ чинь ерөнхийлөгчийн хүн шүү дээ. Одоо больчихооч дээ. Суллах хэрэгтэй. Өчнөөн л а******н гадуур дураараа явж байна даг. Ерөнхийлөгчийнхөө талын ганц хүнийг суллачихад үхчих гээд байгаан байх даа малнууд чинь

Avatar

Иргэн 2020-05-14 202.179.31.66

Төрд ямар нэгэн шалгуургүйгээр шургалсан хулгайчид, авилгачид, алуурчидын нэг төлөөлөл гэж бодож байгаа. Жирийн аавын хүү ийм хэрэг үйлдсэн бол аль эрт шийдчихсэн байгаа. Тэгэхээр хууль, шүүхийн байгууллага асуудлыг хараат бусаар шийдэнэ гэдэг бол зүгээр нэг үлгэр болж байгаагийн тод нотолгоо энэ болой. Төрөө үндэсээр өөрчлөхгүй цаг айсуй.

Avatar

ИРГЭН 2020-05-14 202.131.238.98

энэ н**ш яаж ийж байшгаад ялгүй эсвэл хөнгөн сална шүү харж л бгарай. яаманд өрөөндө тамхи атаад суж байдаг нахальны харьцаатай н**ш гэсэн . 1 шүү гээд хуруугаа гозойлгодог гээд бгаам даа

Avatar

Зочин 2020-05-14 66.181.165.211

Хэрэг нь ил байхад яагаад шийтгэхгүй сунгаад байдаг юм бол доо ардын хүүхэд байсан бол аль эрт шийдээд явуулчихсан байх байсан байхдаа

Avatar

Bold 2020-05-14 202.55.191.138

Bukh nasaar n khori, bukhel buten ger buliig samarchaad yaaj ichikhgui khulgain munguuruu sunjiruulj chadaj bnaa. Iim khunii ger bul n yaaj ichikhgui amidarch chadaj bnaa!!!! Khun bus adguus ad chutguruud!!!!

Avatar

Зочин 2020-05-14 192.82.93.3

улаан цагаан цаг хожиж сунжуурлж байна даа, дээрээсээ нөлөөтэй л хүн юм биш үү?

Avatar

Зочин 2020-05-14 150.129.142.207

хэзээ ч ял авахгүй а******н, учир нь эзэндээ хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-14 103.111.68.3

ИНГЭТЛЭЭ ДАМПУУРСАН МОНГОЛД ЦЭРГИЙН 3 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ШҮҮХ ТОХИРНО. ШУУД БУУДДАГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж