Канадын Калгари амьтны хүрээлэнгийн захиргаа хоёр хулсны баавгайгаа эх орон руу нь буцаахаар болжээ. Учир нь тус амьтны хүрээлэн нь хулсны баавгайнуудыг цаашид тэжээх боломжгүй буюу хулсны нөөцгүй болсон байна.
Энэхүү амьтны хүрээлэн нь баавгайнуудыг тэжээх хулсаа Хятад улсаас агаарын замаар авдаг ба коронавируст цар тахлын улмаас нислэгүүд тасалдсан учир ийм шийдвэр гаргажээ.
Эр Шун, Да Мао хэмээх энэ хос хулсны баавгай нь Хятадтай хийсэн 10 жилийн гэрээний хүрээнд 2023 он хүртэл Канад улсад байх ёстой байсан аж.
Хулсны баавгай нь ихэвчлэн шинэхэн хулсаар хооллодог ба нас бие гүйцсэн баавгай өдөрт дунджаар 40 кг хулс иддэг байна. Амьтны хүрээлэнгийхэн баавгайнуудыг хооллохын тулд шинэ хулс нийлүүлэгч олохыг хичээсэн боловч ложистикийн хэд хэдэн асуудал тулгарчээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-05-13 39.115.114.99
Хятдад хуурамч хүүхдийн сүүнээс болж хүүхдийн толгой хэт томрох явдал гарсаар б
зочин 2020-05-13 182.160.35.218
энд баавгай ярьж байна
Зочин 2020-05-13 39.115.114.99
Баавгайг хүртэл хятад гэжд ялгачих юм байна л даа