Канадын Калгари амьтны хүрээлэнгийн захиргаа хоёр хулсны баавгайгаа эх орон руу нь буцаахаар болжээ. Учир нь тус амьтны хүрээлэн нь хулсны баавгайнуудыг цаашид тэжээх боломжгүй буюу хулсны нөөцгүй болсон байна.
Энэхүү амьтны хүрээлэн нь баавгайнуудыг тэжээх хулсаа Хятад улсаас агаарын замаар авдаг ба коронавируст цар тахлын улмаас нислэгүүд тасалдсан учир ийм шийдвэр гаргажээ.
Эр Шун, Да Мао хэмээх энэ хос хулсны баавгай нь Хятадтай хийсэн 10 жилийн гэрээний хүрээнд 2023 он хүртэл Канад улсад байх ёстой байсан аж.
Хулсны баавгай нь ихэвчлэн шинэхэн хулсаар хооллодог ба нас бие гүйцсэн баавгай өдөрт дунджаар 40 кг хулс иддэг байна. Амьтны хүрээлэнгийхэн баавгайнуудыг хооллохын тулд шинэ хулс нийлүүлэгч олохыг хичээсэн боловч ложистикийн хэд хэдэн асуудал тулгарчээ.
Эх сурвалж: CNN