Чартер нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Чартер нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Чартер нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Чартер нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 278 иргэн эх орондоо ирсэн.

Үүнээс өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай  43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.

Тэгвэл дөнгөж саяхан ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болжээ. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн яам “Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй өнөөдөр ХӨСҮТ-д амаржиж охинтой болсон байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.  Хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан юм” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж