Твиттерийнхэн тахлын дараа ч гэрээсээ ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Твиттерийнхэн тахлын дараа ч гэрээсээ ажиллана

Твиттерийнхэн тахлын дараа ч гэрээсээ ажиллана

Твиттерийн гүйцэтгэх захирал Жак Дорси өчигдөр/2020.05.12/ бүх ажилчиддаа Covid-19 цар тахал дарагдсаны дараа ч гэрээсээ ажилласаар байж болно хэмээн цахим шуудан бичиж илгээжээ.

Мөн тэрбээр Твиттерийн оффисууд есдүгээр сараас нааш аль нь ч хаалгаа нээхгүй хэмээн мэдэгдсэн юм. Анх гуравдугаар сард хөл хорионоос шалтгаалж Твиттерийн ажилчид гэрээсээ ажиллацгааж эхэлсэн билээ. Дорсигийн ажилчиддаа тавьсан уг саналын дагуу ажилчид хичнээн ч хугацаагаар гэрээсээ ажилласан хамаагүй ажлын байр нь хадгалагдах гэнэ.

Твиттерийн төлөөлөгч дээрх шийдвэрийнхээ талаар “Дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг ажилчдаа дэмжих компанийн бодлогын үр дүн бөгөөд өнгөрсөн хэдэн сард гэрээсээ ажиллах нь боломжтой зүйл гэдгийг бид баталж чадлаа. Оффисуудаа хэзээ нээхийг ажилчид маань л шийднэ. Тэд эргээд ажилдаа ирсэн цагт оффис нээгдэнэ. Гэхдээ оффисоо нээхдээ өмнөх шигээ биш, маш болгоомжтой, шат дараатай нээх болно” хэмээн ярьжээ.

Мөн Твиттер 2020 оныг дуустал нэг ч хурал, бизнес аялал зохион байгуулахгүй байхаар шийджээ. Харин Google, Microsoft, Facebook, Amazon зэрэг компаниуд энэ оны намрыг дуустал ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж