Барааны үнэ буурсаар дефляци үүсэхэд ойрхон байна | News.MN

Барааны үнэ буурсаар дефляци үүсэхэд ойрхон байна

Барааны үнэ буурсаар дефляци үүсэхэд ойрхон байна

Барааны үнэ буурсаар дефляци үүсэхэд ойрхон байна

АНУ-д хөл хорио тогтоосноор хүмүүсийн хэрэглээ буурч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом унаж эхэллээ.

Хөдөлмөрийн статистикийн хорооноос өчигдөр/2020.05.12/ мэдээллэснээр гурав, дөрөвдүгээр сард барааны үнэ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа аж. Ялангуяа дөрөвдүгээр сард бараа бүтээгдэхүүний үнэ улирлын дундаж үнээс 0.8 хувиар буурсан нь 2008 оны 12-р сараас хойших хамгийн том уналт ажээ.

Мөн эрчим хүч, түлшний үнэ ч дагаад буурч байгаа юм. 1957 оноос хойш Би Эл Эс компанийн тооцоолж байгаа үнийн индексд өнгөрөгч сарын эрчим хүчний үнийн 0.4 хувийн уналт нэг сарын доторх хамгийн том уналт болж бүртгэгдээд байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь сайн зүйл ч түүнээс үүсэх дефляци нь асар их хохирол дагуулна хэмээн эдийн засагчид үзжээ. Үнэ буурч, хүмүүс худалдан авалт хийх нь багасах үед үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүйд хүрч, зарим нэг нь хаагдаж, ажилчдаа цомхотгож эхэлдэг. Ингэснээр одоо байгаа ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэх аюултай юм.

Гэхдээ одоохондоо хараахан дефляци болчхоогүй байгаа. Тухайлбал өнгөрсөн 12 сарын туршид бараа бүтээгдэхүүний дундаж үнэ 0.3 хувиар өссөн. Гэсэн хэдий ч хөл хорио энэ хэвээр үргэлжилсээр байвал эдийн засагт ихээхэн хохирол учирч болзошгүй байна.

Газрын тосны үнэ буурав

Газрын тосны зах зээл хямарсан болон ОХУ, Саудын Араб хоёрын хоорондох үнийн дайнаас болж нефтийн үнэ ихээхэн буусан. Дээр нь хүмүүс аяллын захиалгаа цуцалж, гэрээсээ ажиллаж, зарим нь ажил ч үгүй болсноор хөл хөдөлгөөн зогсож газрын тосны зах зээл бүхэлдээ хямраад байна. Газрын тосны үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа зогсоолгүй үргэлжлүүлсэн ч худалдан авагчгүй болсон тул өнгөрсөн сард л гэхэд үнэ хасах руугаа орсон билээ. Америкчуудад энэ нь хүндээр нөлөөлж Би Эл Эс-ийн газрын тосны үнийн индекс дөрөвдүгээр сард 20.6 хувиар буурчээ.

Хувцас, машин, тийзний үнэ буурав

Эрчим хүчний үнийн уналтыг дагаад бүх зүйлийн үнэ өнгөрсөн сард ихээр буурлаа. Хувцас, машин, тийзний үнэ худалдан авагчгүйгээс болоод асар хурдтай унаж байна.

АНУ-ын ихэнх иргэд их, бага хэмжээгээр хөл хорионд байгаа энэ үед аялал, зугаалгын төвүүдийг түшиглэн зарагддаг бүх төрлийн барааны үнэ огцом буурчээ. Энэ үйл явдлын дараа үйлдвэрлэгчид эргэн сэргэхэд улам хүнд болсоор байгаад эдийн засагчид ихээр санаа зовж байна.

Хоол, түрээсийн үнэ өсөв

Гэтэл эсрэгээр хоолны үнэ эрс өслөө. 1974 оноос хойш гэртээ хоол зохиалах хүмүүс хамгийн их болж, хоолны үнэ 2.6 хувиар өсчээ.

Тэр дундаа өндөгний үнэ бусад бараанаас хамгийн их буюу 16 хувиар өссөн байна.

Мөн түрээс, эмчилгээний үнэ ч тогтмол өссөөр байна. Эдийн засагчид цар тахлын улмаас дефляцийн нөлөө ихсэх болно гэж санаа зовж байгаа билээ. Дөрөвдүгээр сарын үзүүлэлт ч үүнийг баталсан юм. Улмаар АНУ-ын эдийн засгийн тэнцвэртэй байдал хэмээн үздэг 2 хувийн инфляци алдагдахад хүрээд байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 203.91.115.45

Эхний боломж гармагц Монголоос явнаа

Avatar

Зочин 2020-05-13 203.91.115.45

Ямар сайхан юм. Манайд бол эсрэгээрээ

Avatar

Зочин 2020-05-13 49.0.212.150

Манайд харин эсэргээрээ, мах ногооны үнэ сансрын уудамд хадаж, инфляци дээшээгээ тэнгэр цооллоо

Avatar

Зочин 2020-05-13 202.126.89.133

Өдөр ирэх тутам амьдрал хэцүүднэ.Төр засаг ард түмэндээ хандсан тодорхой арга хэмжээ авна уу

Avatar

Намайг дарамталдаг Монгол үйлчилгээ 2020-05-13 104.232.37.211

эрүү эдийн засагтай газар сайхан юмоо, гэтэл монголд иргэд нь туйлын ядуу боловч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, орон сууц дэлхийн үнээс давсан супер өндөр үнэ ноёрхдог ХЖЗЭЭ Ч үнэ буурна гэж байхгүй, гэрлийн хурдара өсөх. Жишээ нь одоо 1кг Монгол сонгино 6000 боллоо. юу гэсэн үг вэ, үйлчилгээний чанар, соёл гэдэг зүйл дэлхийн хамгийн мууу нь, нэг л их хардсан, цэхэлзсэн гарууд

Avatar

Зочин 2020-05-13 202.55.191.130

manai uls chini uildverlegch bish uchraas l usuud baigaa yum. za ter dund ni change inter oroltsood nemeh ch yahav, suurigui uildverlelgui uchraas l ter. Songino bol argagui hangalttai hemjeegeer tarij chadahgui sh de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж