Жорж Сорос: Коронавирус Европын холбоог нурааж магадгүй | News.MN

Жорж Сорос: Коронавирус Европын холбоог нурааж магадгүй

Жорж Сорос: Коронавирус Европын холбоог нурааж магадгүй

Жорж Сорос: Коронавирус Европын холбоог нурааж магадгүй

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос дэлхийн 215 улсад тархаад байгаа цар тахал Европын холбоог үгүй болгож магадгүй хэмээн “Independent” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнийхээр бол Европын холбоо нь “бүрэн бус нэгдэл”, дээрээс нь тус холбоо нь  "хууль дээдлэх зарчимд суурилсан" боловч "шударга ёсны хүрд нь маш удаан эргэдэг"  учир цар тахлын нөлөөгөөр байр суурь ганхаж эхэлнэ гэнэ.

 Мөн тэрбээр Европын төв банкны талаар Герман улсын гаргасан шийдвэрүүд сөргөөр нөлөөлөх болно хэмээн ярьсан байна. Германы Үндсэн хуулийн шүүх саяхан Европын төв банкинд бондын худалдан авалтын тэнцвэртэй байдлаа тайлбарлах гурван сарын хугацаа өгсөн ингэж чадахгүй бол Германы “Bundesbank” Европын төв банкны гишүүн байхаа болино гэдгээ зарласан юм.

Тус улсын Үндсэн хуулийн шүүх бол тус улсын хамгийн нэр хүндтэй институт учир тэдний гаргасан шийдвэр Европын холбоог хуулийн зарчимд суурилсан институтийн хувьд сүйтгэж болзошгүй гэж Сорос үзэж байгаа аж. Түүнчлэн тэрбээр Европын Холбоо цар тахал, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хоёр их наяд еврогийн санхүүжилтийг гаргах ёстой гэж хэлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 39.115.114.99

Гэрээс гадуур хооллодог улсад их тархаад б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж