Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав | News.MN

Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Одоогийн үйлчилж буй хуулиар Төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн заалт мөрдөгдөж буй.

Тэгвэл хэлэлцэж буй хуулийн төсөлд дээрх хугацаанд өөрчлөлт оруулж байгаа юм. Анх өргөн барьсан хуулийн төсөлд “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  нэг жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна" гэж тусгасан байсныг хуулийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс санал гарч өөрчилсөн.

Тодруулбал, “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж байнгын хорооны гишүүдийн дэмжсэн саналыг чуулганы хуралдаанаар танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

Маш богино хугацаанд энэ хуулийн төсөл батлагдах гэж байна. Найруулгын шинжтэй цэг, таслал нэмэх сүүлийн бололцоо. Алдсан зүйл байвал одоо л засна шүү. Ажлын хэсгийнхэн хуулийн төслөө эцсийн байдлаар сайтар нягталж харсан уу. Хариуцлагатай хандах ёстой асуудал шүү.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа:

Хуулийн төслийг өргөн барьснаас хойш өдийг хүртэл дэмжиж санал бодлоо хэлсэн байнгын хорооны дарга, гишүүдэд баярлалаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим заалт дутуу бичигдсэн байна гэж үзээд байнгын хорооны ажлын хэсгийн даргад хандсан. Энэ нь Төрийн тусгай хамгаалалтын газрын тухай хуульд Тагнуулын байгууллагын үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Уг заалтад “Мэдээ, мэдээллээр хангана” гэж төсөл дээр байгаа юм. Анх өргөн барьсан төсөл болон одоо мөрдөгдөж буй хуулийнхаа хүрээнд “Мэдээ, мэдээллээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ гэж заасны дагуу хэвээр нь үлдээх саналтай байна.

Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 103.206.195.52

Төрийн тусгай хамгаалалтанд байлгүй яах вэ? Улсын нууц гэж байна. Юм их учиртай шүү. Эдгээр өндөрлөгт ажиллаж байсан хүмүүс улсын бүх нууцыг мэднэ. Дайсагнасан этгээд яаж ч болно шүү дээ. Би зөв гэж бодож байна.

Avatar

Зочин 2020-05-13 95.147.17.75

Эднийг улс орноо харийнхантай нийлж тоноод, ард тргэдээ мөлжиж доройтуулсан болхоор ардуудаас хамгаалдаг юм уу?

Avatar

яүёхши 2020-05-13 59.153.85.88

нэ ард түмэнээ улс орноо хөгжүүлж чададагүй намын пя зд аа нар хамгаалалтаар яадаг юм.

Avatar

Зочин 2020-05-13 72.196.192.250

Genko er ni svidleh ni dee!

Avatar

Зочин 2020-05-13 64.119.20.139

tatbar buulgahiig shardajina. nogoon zagalmai buleg daichid. eh ronoo ingey tony baiga gishuun badag yumu ter hun oorigo bodmoor sayhan amerikt times sonind garsan bailaa.TATBAR BUULGAH, GAALIN TATBAR ABAHGUI BOLOH SHAARDAJINA. ard tumen mankurt bool bishee. uuhai nagila uhain

Avatar

Зочин 2020-05-13 64.119.20.139

uzele changa yarigcha untara gesen yasan 1991-2020 hurtel mash olon humuus nidalsan shde. ene bol monh-orgil mon shde. hong kong uzele baidagui 1 tuba uzele zalgaa Bruce lEE tulaldaad yu bollo doo ta nar medey baiga daa.

Avatar

Зочин 2020-05-13 64.119.20.139

anhaaruulga singapur, Macau, gom aral shiner tsereg tajina gesen shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж