Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

Төрийн 3 өндөрлөгийн хамгаалалтад байх хугацаа буурав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Одоогийн үйлчилж буй хуулиар Төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн заалт мөрдөгдөж буй.

Тэгвэл хэлэлцэж буй хуулийн төсөлд дээрх хугацаанд өөрчлөлт оруулж байгаа юм. Анх өргөн барьсан хуулийн төсөлд “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  нэг жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна" гэж тусгасан байсныг хуулийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс санал гарч өөрчилсөн.

Тодруулбал, “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш  гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж байнгын хорооны гишүүдийн дэмжсэн саналыг чуулганы хуралдаанаар танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

Маш богино хугацаанд энэ хуулийн төсөл батлагдах гэж байна. Найруулгын шинжтэй цэг, таслал нэмэх сүүлийн бололцоо. Алдсан зүйл байвал одоо л засна шүү. Ажлын хэсгийнхэн хуулийн төслөө эцсийн байдлаар сайтар нягталж харсан уу. Хариуцлагатай хандах ёстой асуудал шүү.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа:

Хуулийн төслийг өргөн барьснаас хойш өдийг хүртэл дэмжиж санал бодлоо хэлсэн байнгын хорооны дарга, гишүүдэд баярлалаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим заалт дутуу бичигдсэн байна гэж үзээд байнгын хорооны ажлын хэсгийн даргад хандсан. Энэ нь Төрийн тусгай хамгаалалтын газрын тухай хуульд Тагнуулын байгууллагын үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Уг заалтад “Мэдээ, мэдээллээр хангана” гэж төсөл дээр байгаа юм. Анх өргөн барьсан төсөл болон одоо мөрдөгдөж буй хуулийнхаа хүрээнд “Мэдээ, мэдээллээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ гэж заасны дагуу хэвээр нь үлдээх саналтай байна.

Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж