Хятад коронавируст буруутай бол АНУ ДОХ-ын хариуцлагыг хүлээх ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад коронавируст буруутай бол АНУ ДОХ-ын хариуцлагыг хүлээх ёстой

Хятад коронавируст буруутай бол АНУ ДОХ-ын хариуцлагыг хүлээх ёстой
Novel coronavirus outbreak in USA concept. Nurse hand holding test tube with infected blood over Chinese flag and flag of the United States of America. Coronavirus laboratory testing

Англи хэл дээр нийтлэгддэг Хятадын төрийн мэдлийн  “Global Times”, “The People’s Daily” мэдээллийн агентлагуудын өнгөрсөн долоо хоногийн дугаарт АНУ нь ХДХВ, ДОХ, 2008 оны санхүүгийн хямрал, 1918 оны Испани ханиадны хариуцлагыг хүлээх ёстой, энэ асуудлаар тус улсыг олон улсын шүүхэд өгнө хэмээх агуулгатай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд дурдсанаар ДОХ-оор өвчилсөн болон энэ өвчнөөр нас барсан хүмүүсийн гэр бүл АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгөх боломжтой гэжээ. Түүнчлэн цар тахалд хэн нэгнийг буруутгаж суухынхаа оронд өөрийн улсын ард иргэдийн амь насыг хамгаалахад илүү анхаарлаа хандуулахыг АНУ-д зөвлөсөн байна.

АНУ-ын зүгээс шинэ төрлийн коронавируст цар тахлын хариуцлагыг Хятад улс үүрэх ёстой, Хятад улс коронавирусийг лабораториос алдсанаа нууж дэлхий нийтийг хямралд автуулсан хэмээн буруутгасаар байгаа юм. Саяхан АНУ-ын Миссури, Миссисипи мужууд Хятадын Коммунист намыг Ухань хотод дэгдсэн вирусийн тархалтыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Эх сурвалж: Breitbart

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж