Афганистан Талибаны эсрэг гал нээхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Афганистан Талибаны эсрэг гал нээхээр боллоо

Афганистан Талибаны эсрэг гал нээхээр боллоо

Трампын удирдан байгуулсан энхийн гэрээ өчигдөр/2020.05.12/ дахин нэг хүнд цохилттой тулж, нуран унахад бэлэн боллоо. Афганистаны засгийн газар хэд хэдэн террорист халдлагын дараа хэт даврагч, гэмт бүлэглэлүүдийн эсрэг гал нээж эхлэхээ мэдэгдсэн байна.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улсад нь террорист халдлага үйлдсэн гэмт бүлэглэлүүдийн эсрэг гал нээж эхлэхээ мэдэгджээ. Энэ долоо хоногт зэвсэглэсэн этгээдүүд Кабул дахь амаржих газар луу дайрч, 12 ээж, эмч, хоёр нярайн аминд хүрч, хүүхэд, ээж нийлсэн 15 хүнийг хүнд шархдуулсан, Нангархар аймагт оршуулганд оролцож байсан хүмүүсийг бөмбөгдөж 24 хүн хороосон зэрэг аймшигт хэргүүд гарсан нь Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрт нөлөөлжээ.

Ерөнхийлөгч Ашраф Гани “Би өөрийн улсдаа хэт даврагчид энгийн гэмгүй хүүхэд эмэгдтэйчүүдийг хороож байхыг зүгээр хараад сууж чадахгүй” хэмээн хэлжээ.

Талибаны зүгээс дээрх халдлагуудад ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Харин Исламын улс бүлэглэл цагдаагийн ахмадын оршуулгын ёслолыг бөмбөгдсөнөө хүлээжээ. Уг нь Трампын удирдлагаар Афганистаныг оролцуулалгүйгээр Талибантай байгуулсан энхийн гэрээний дагуу Афганистан Талибаны эсрэг галаа зогсоогоод байсан билээ. “Гэвч Талибан бидний шаардлагыг үл хүндэтгэн галаа үргэлжлүүлсээр байсан. Бид хүчгүйдээ галаа зогсоосон юм биш. Би тэднийг одоо сүүлийн ганц удаа зөвхөн улс төрийн үүднээс биш үндэстний үүднээс энх тайвныг эрхэмлэхийг шаардаж байна” хэмээн Ерөнхийлөгч Гани мэдэгджээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дээрх халдлагуудыг үнэхээр аймшигтай хэмээн тодорхойлж, жигшсэн ч Афганистаны гал нээх шийдвэрийг шууд дэмжилгүй “Бид талибанчууд уг халдлагуудыг үйлдээгүй гэдгийг онцолж байна. Афганистан, Талибан хамтран ажиллаж шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Тогтвортой байдал үүсээгүй цагт Афганистан халдлагад өртөмтгий хэвээрээ байсаар байх болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN.COM  BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж