Зодуулсан цэргийн бие сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Зодуулсан цэргийн бие сайжирч байна

Зодуулсан цэргийн бие сайжирч байна

НЭМЭЛТ: 

Харуулын байраа орхин явсан цэргийг дэслэгч нь зодож, эмнэлэгт хүргэгдсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл  Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа дараах мэдээллийг өглөө. Мэдээлэлд "2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Бямбадоржийг зодож, эрүүг нь хугалсан, үүнийгээ ар гэрийнхнээс нь нуусан мэтээр бичиж нийтэлжээ. Энэхүү зөрүүтэй мэдээлэлд “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Байлдагч Б.Бямбадорж нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулчдын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Бямбадорж байгаагүй бөгөөд ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна.  Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б.Бямбадоржийг харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн.  Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн  тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн,  энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтануудад хариуцлага тооцох болно. Ер нь ийм асуудал гарсан нь харамсалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал юм. Цаашид Цэргийн нийтлэг дүрэм, Цэргийн албыг зохион байгуулах заавар болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо гэжээ.

Харуулын байраа орхин явсан цэргийг дэд түрүүч нь зоджээ

Ховд аймаг дах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг биедээ хүнд гэмтэл авч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд тухайн байлдагчийн эрүү нь хугарч, ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй хотод авчирсан тухай мэдээлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү “Энэ оны тавдугаар сарын 4-ны өдөр Ховд аймагт оршин суух Э гэгчээс байлдагчийн биед хүнд гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн шалгаж байна. Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, байлдагч Б-г, дэд түрүүч Б нь зодсон. Харуулын байраа орхин явснаас болж маргаан үүссэн байдаг. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж