"Тэтгэврийн хуримтлалаараа орон сууцанд орох боломжтой" | News.MN

"Тэтгэврийн хуримтлалаараа орон сууцанд орох боломжтой"

"Тэтгэврийн хуримтлалаараа орон сууцанд орох боломжтой"

УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар ажиллаж байна.

Тэд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр /2020.05.13/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош буюу нийт тэтгэвэр авч байгаа нь эмзэг бүлэгт хамаарагдахаар байна.

Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг сонгуулийн шоу болгож, сонгууль дөхөхөөр Тэтгэврийн хуулийг санаачилдаг эсвэл насыг нь хойшлуулах байдлаар аргацаасан өөрчлөлтийг хийж чадахгүй. Тиймээс цаашид тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсрууллаа. Өнөөдөр НДШ-д төлж байгаа иргэд НДШ-ийнхээ 17 хувийг Тэтгэврийн даатгалд төлдөг бол  энэ хуулиар 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэврийн санд хийх буюу сонголт хийх  эрх зүйн зохицуулалт бүрдэх юм. Ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг Хувийн тэтгэврийн сандаа төлнө гэсэн үг. Ингээд хуримтлал бий болж, хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол хуримтлал өсөх боломжтой.

Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая гаруй төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тэгэхээр Төрийн тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Одоо бол 17 хувиа төлөөд байгаа мөртлөө 30 жилийн дараа 414 мянган төгрөгийн тэтгэвэр авна.

Хувийн тэтгэврийн сан байгуулагдсаар тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм. Мөн тухайн санд хуримтлал үүсгэсэн иргэн орон сууцны урьдчилгаандаа тус хуримтлалаасаа суутгаж орох боломжийг энэ хуулиар нээж өгнө. Өнөөдөр нийт өрхийн 76 хувь нь хадгаламжгүй, 55 хувь нь өр зээлтэй амьдарч байна гэсэн судалгаа бий.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

Энэ хууль хоёр том ач холбогдолтой. Нэгдүгээрт, өнөөгийн тэтгэврийн тогтолцоо төлж байгаа тэтгэврийн шимтгэлээр буцаагаад сангаас тэтгэвэр авах эрх нь үүссэн хүмүүс авч байгаа.Харамсалтай нь, өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын  тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас төлж буй эх үүсвэрээрээ 100 хувь тэтгэврээ олгож чадахгүй улсын төсвөөс нэмэлт зардал гаргадаг. Улсын төсвөөс жилд 600 тэрбум орчим төгрөгийн татаас авдаг. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол дээрх татаас 1 их наяд хүрнэ.

Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн санг бий болгосноор иргэдэд илүү их боломж, үйлчилгээнүүд нээгдэнэ. Мөн санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд хувийн тэтгэврийн сан чухал үүрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Тэтгэврийн тогтолцоо дотроо олон янз. Үүнээс төрийн болон хувийн даатгалын төрөл бий. Бид боловсруулсан  хуулийн төсөлдөө холимог төрлийг нь  тусгаж  байгаагаараа онцлог. Дэлхийн олон улсад энэ төрөл хэрэгждэг.  Ялангуяа санхүүгийн зах зээлд тэтгэврийн даатгалын сан идэвхтэй оролцдог. Энэ хууль маань дараагийн парламентаар хэлэлцэгдээд 2020 ондоо батлагдана гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2020-05-13 66.181.161.49

Гайхаад байх юу байна аа.. Сонгууль өнөө маргаашгүй хаяанд тулчихаад , хэлэх юмаа одоо санахгүй юудаа.. Бүтэн 4 шахам жил хувийнхаа юмыг (овшоор, ждү, концесс, идэж ууж болох бүгдийг… ) хийчэхсэн юм чинь үлдсэн 1сарын хугацаанд дараагийнхаа нүхийг малтах нь аргагүй ш дээ..

Avatar

dsn 2020-05-13 122.201.22.196

Tetgver amidrald hurehgui bhd yu hurimtlah ym? Ta nar bl huraasan zuvchuulsan hurungu mungutei bj bolno . jiriin irged tiim ymgui udur honog argatsaaj bhd huu mini hamriin dorhagarhai bdag zorgoor hudlaa yrij ih medegchbolood hereggui ! Ta nar amidraliin turshilgaar deesh yvaagui . mungu unguur yvsan bolood jiriin amidral oilgoh medeh tenhelgui l bndaa !!!

Avatar

зочин 2020-05-13 202.179.27.190

Сонгууль ойртохлээр л мэргэн цэцэн болчих юм, урьд нь энэ талаар ажиллахгүй яасан юм, үлгэр ярихаа болье

Avatar

Зочин 2020-05-13 202.179.26.81

Төр, төр хувь хувьсгалаар нь ялгаж эхлэнэ харж л байгаарай.

Avatar

99k 2020-05-13 202.126.89.60

30 jiliin omno 2 uruu bair 2 say 500 bsan yumaa. 30 jiliin daraa unuudur 76 say bga bair hed boloh bol….

Avatar

HAHAHA 2020-05-13 182.160.38.43

4 JILIIN UMNU ENIIGEE HIIH BAIJDEE, ODOO ALTAAR UILAAD CH TA NARIIG SONGOH NOHOI CH BHGUI MONGOLD MIN, MAN AN SUNUTUGEI, 30 JIL DARLAGDLAA, SERTGEEY MONGOL AHAN DUUS MIN

Avatar

Иргэн 2020-05-13 59.153.115.114

МАН-ын солиотой ЖДҮ-чид. УИХ гишүүд, сайд нар нь 40-50 -иараа нийлж ард түмний боломжийг хулгайлаагүй сэн бол олон түмэн өөрсдөө бараг байраа авчих байсан юм.

Avatar

Зочин 2020-05-13 103.229.120.174

Бас ямар үлгэр яриад эхлэв? тэтгэвэр хэд билээ? байр хэд билээ?

Avatar

нүүрсчинхүү 2020-05-13 66.181.161.28

нүүрсчин учрал ждү хулгайлснаа нуух гэж попорч гүйцлээ

Avatar

Зочин 2020-05-13 202.179.24.156

30 жилийн дараа мөнгөний ханш, байрны үнэ ямар байхыг мэддэг юм бол энэ муу өвчин намжихыг хэлээд өгөх юм биш үү

Avatar

zochin 2020-05-13 202.131.232.114

xurdan shinechlel xiix xeregtei

Avatar

Зочин 2020-05-13 202.21.107.93

Сонгуулийн өмнө тархи нь ажиллаад бөөн бөөн мөрөөдөл үйлдвэрлэ чих юм.

Avatar

Зочин 2020-05-13 203.91.114.244

зөөөз одоогийн 30,40 настангууд тэтгэвэр авах уу гүй юу гэдэг нь бүрхэг байхад ийм юм яриж байдаг, мөрөөдлийн…

Avatar

Олзод 2020-05-13 103.242.47.10

30 жилийн дараа 76 сая төгрөгөөр байр авч дөнгөх бгаа. Бас л нэг лобби. Мөнгө угаалт л яваад бна даа

Avatar

иргэн 2020-05-13 202.131.227.82

батлагдаад гарч чадвал их зөв юм. батлуулахын төлөө явах хэрэгтэй. тэтгэвэр тогтоолгоод ажил хийж байгаа хүмүүс жилдээ нийгмийн даатгалд нилээдгүй мөнгө төлдөг. тэтгэвэр дээр жилдээ 20,0 орчим мянган төгрөг л нэмэгддэг. энэ арай шударга биш байгаад байгаа юм.

Avatar

зочин 2020-05-13 202.131.251.130

songuuli dohohoor genet uhaan orj dee. 4 jil tetgevriin nasiig sungaj, dundaj tootsoh hugatsaag ihesgej bhad duugarch baihgui uhsenee hiij suusan yum. hural tarahaar genet uhaan orj gene.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.161.73

Үнэхээр хэрэгтэй, хүлээж байсан хууль гарахнээ

Avatar

Иргэн 2020-05-13 66.181.161.43

Тогтолцоо нь гараагүй хэрэгжэээгүй байхад үлгэрийн шийд гаргачихдаг мундаг гишүүд юмаа. Хэдий болтол үлгэрээ ярих юм бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж