Мэргэжлийн сүмо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр/2020.05.13/ эдгээр халдвар авсан таван бөхийн нэг болох Шобүши Токио хотын эмнэлэгт таалал төгссөн тухай Японы сүмогийн холбооноос мэдээллээ.
Энэ жил 28 нас хүрсэн Шобүши нь анх 2007 онд ояката Такадагавагийн шавь болж сүмогийн спортод хөл тавьсан бөгөөд дөрөвдүгээр зиндаанд барилддаг байжээ. Харин ояката Такадагава болон түүний өөр нэгэн шавь Хакүёозан нар бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо өнгөрөгч тавдугаар сарын 4-нд албан ёсоор ирэх нацү башёг цар тахлын улмаас цуцалж байгаагаа мөн ирэх долдугаар сарын башёг Нагояа хотод бус Токио хотод зохион байгуулахаар болж байгаагаа зарласан юм.
Холбоотой мэдээ