Мэдээг гарчгаар нь дүгнэхээ больё | News.MN

Мэдээг гарчгаар нь дүгнэхээ больё

Мэдээг гарчгаар нь дүгнэхээ больё

Мэдээг гарчгаар нь дүгнэхээ больё

Монгол Улсыг Европын холбооны зүгээс “Хар жагсаалт”-д оруулсан талаар болон Мүүдиз агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар мэдээлэл гарах боллоо. Тэдгээрийг өлгөн тал бүрээс тайлбарлан байгаа нь бидний мэдээлэлд хэр цензуртэй ханддагийг илэрхийлэх нэг сонирхолтой хэмжүүр болж байна. Учир нь дээр дурдсан хоёр мэдээлэл нь хоёулаа төдийлөн тодорхой биш, үнэнийг гуйвуулсан мэдээлэл юм. Тухайлбал Европын Холбооны комиссын веб хуудсан дээр гарсан урт мэдээллийг бүтнээр нь уншилгүйгээр эрт дүгнэлтэд хүрсээр байна. Угтаа Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд 10 сард эцэслэн баталгаажна.

Ер нь Европын холбоо нь ФАТФ-ын зөвлөмжийг дагаж мөрддөг. Манай орон “Саарал жагсаалт”-д орсныг үндэслэн тус холбооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Хэрэв манай улс ФАТФ-ын зөвлөмжийг бүрэн мөрдлөг болгож, тайлангаа хамгаалж, саарал жагсаалтаас гарч чадвал хар луу оруулах шаардлагагүй болох юм. Түүнээс биш Европын улс орнууд энэ мэдээг үндэслээд Монголчуудын мөнгийг гацаагаад байна гэсэн үг биш. Уг мэдээлэлд ч Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болно гэдгийг тэмдэглэжээ. Шийдвэр болоогүй мэдээллийг банк санхүүгийн байгууллагууд мөрдлөг болох нь юу бол. Хэрэв тэгдэг байсан бол бүх мэдээллийг мөрдлөг болгоод сүйд болох биз.

ФАТФ болон Ази номхон далайн бүсийн хамтарсан бүлгээс өгсөн 4 бүлэг 6 ажлын 3 нь аль хэдийн энэ оны эхээр бүрэн биелсэн. Одоо энэ долоо хоногт дараагийн тайлан хамгаалалт болж, шийдвэр нь гарахаар байгаа. Хэрэв үлдсэн 3 ажлыг биелүүлсэн гэж үзвэл, ФАТФ-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж, газар дээрх үзлэг хийсний үндсэн дээр эрсдэлтэй улс гэсэн ангилал буюу “Саарал жагсаалт”-аас гарах аж. Энэ нь ойролцоогоор 10 сард эцэслэх тул Европын Холбоо заавал манайхыг эрсдэлтэй гэж үзээд байх албагүй болно.

Тэгээд ч манай улс Европын холбооны хар жагсаалтад ороход хүмүүсийн яриад байгаа шиг сүйдтэй юм болох нь юу л бол. Бид сааралд орох эрсдэлтэй байна гэсэн сургаар дийлэнх банкууд манайхтай харилцаагаа тасалсан. Тэгээд ч манайх тус холбоотой санхүүгийн гүн харилцаанд ороогүй. Яахав Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулагчдын мөнгөний орох урсгал багасч, удааширч болно. Гол нь манайх саарал жагсаалтад орсон дотоод шалтгаан болон дэлхий даяар Ковид 19-ийн цар тахал тархаж байгаа гадаад орчноос болж хөрөнгө оруулалтууд аль хэдийн буурсан үед тийм ч хүчтэй цохилт болохгүй. Харин бид саарал жагсаалтаас яаралтай гарч чадвал илүү хүчтэй нөлөөг бий болгож болно. Өнгөрсөн жил саарал жагсаалтад орсны дараа хэдэн хүнээр туг тахиад, хэвлэлээр баахан сүржигнэж цаг алдсан. Тэр алдсан хугацаанд юу эсийг хийж болох байв? Тэгэхлээр одоо сонгуулийн өмнө элдэв сенсаци гаргаж байхынхаа оронд үнэлгээгээ хурдан ахиулахаа бодвол зохино.

Нөгөөтээгүүр, Мүүдиз агентлагаас гаргасан мэдэгдэлд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл. Харин уг мэдэгдэлд манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 хэвээр хадгалж, төлөвийг тогтвортой байсныг сөрөг болгосон талаар бичжээ. Зээлжих зэрэглэл бууруулах, төлөвийг бууруулах хоёр нь алд дэлэм мэт ялгаатай. Зээлжих зэрэглэл буурвал бодитоор зээл татахад эрсдэлтэй буюу илүү их зардалтай болдог бол төлөвт өөрчлөлт оруулахад тийм хүчтэй нөлөөлөхгүй. Төлөв өөрчлөгдөхөд нөлөөлсөн гадаад болон дотоод шалтгаан байгаа ба цаашид өөрчлөгдөж болох аж.

Зээлжих зэрэглэлийн төлөв өөрчлөгдсөн нь манайд анхааруулга болж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй, Ковид-19 эсрэг эдийн засгийг сэргээх арга хэмжээ гэдэг нэрийдлээр мөнгө цутгаад байвал зээлжих зэрэглэлийг чинь жинхэнээсээ бууруулна шүү гэсэн дохио юм. Харин тэр үед удахгүй төлөгдөхөөр хүлээгдэж буй олон зээлтэй манай улсад бодит асуудал болж ирэх нь тодорхой.

Энэ хоёр жишээнээс харахад Монголчууд бидний мэдээлэлд хандах хандлага харагдаж байна. Мэдээллийг бүтнээр нь уншиж нягтлахгүйгээр, зөвхөн гарчиг төдийхнөөр дүгнэлт гаргаад байвал бидний толгойг эргүүлэхэд их амархан байх нь гарцаагүй. Мэдээллийг ганц бус олон эх үүсвэрээр авч, шалгаж дүгнэлтээ хийж чадвал цаашид гаргах шийдвэр, үг үйлдэл ч цэгцтэй байна. Ер нь мэдээг гарчгаар нь дүгнэхээ болих хэрэгтэй. Монголд заримдаа мэдээг зарахын тулд анхаарал татахуйц, айхавтар гарчиг өгөх нь түгээмэл. Гэтэл гарчиг нь үнэндээ мэдээ, нийтлэлийнхээ агуулгыг гаргаж чадахгүй байгаа нь цөөнгүй юм.

Эх сурвалж: Монголбанк Н.БАТТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 64.119.17.79

Өнгөрсөн жил туг дахихаас өөр зүйл хийгээгүй учир хар жагсаалтад орлоо гэж зөв дүгнэжээ.

Avatar

Зочин 2020-05-13 203.91.115.45

Юугаа хуцаад байгаа юм. Хэний нохой юм бэ? Тэнгэрлэг монгол тайлбар уу? Би зодоогүй, зүгээр түлхсэн, юмнаас идээгүй жаахан хазсан гэдэг онигоо шиг л юм болж. Эсвэл Боролдойгийн тал еэвэнгийн парадокс шиг юм. Юунд нь эмзэглээд байгаа юм? Хэний эрх ашигийг хамгаалаад байгаа юм?

Avatar

Зочин 2020-05-13 203.91.115.48

ТЭГВЭЛ ГАРЧГ ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ЯАХ БОЛДОО

Avatar

Зочин 2020-05-13 103.229.122.125

Угаасаа л хар эдин зсаг, хар амьдралаар амьдардаг шүү дэ, хар иргэншилтэй хүмүүс

Avatar

Зочин 2020-05-13 202.131.227.42

Za oilgoloo. Aguulgyg n unshij amjsangu shu gehdee helh gej baigaa sanaag n demjjiina.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.176.97

Bitgii s***!!! Teneg atsnuud ta nar shig balai uls turiin har muu medee yavuuldag hudlaa gutgeleg yavuuldag s** nuud yun garchig yariaad baigaan??? Ta nar l garchigaar hunii tolgoi erguuldeg bizde ? Har murtei muu baliar gulugnuud ta nariig uiliin ur chin idendee muu sain yumnuud! Hunii muu g delgej hudal medeelel yavuulj hooloo oldog s** nuud!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж