Испани: Коронавирусийн халдвар авсан 113 настай ахмад эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Испани: Коронавирусийн халдвар авсан 113 настай ахмад эдгэрчээ

Испани: Коронавирусийн халдвар авсан 113 настай ахмад эдгэрчээ

Испани улсын Мария Браняс гэх 113 настан коронавирусийн халдвар аваад эдгэрсэн талаар түүний амьдардаг асрамжийн газар мэдээлжээ. Ингэснээр тэрбээр covid-19 өвчнийг ялан дийлсэн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг болж байна.

Тэрбээр 1907 оны гуравдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан Франциско хотод мэндэлсэн бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны үед эцэг,эхийн хамт Испанид ирж суурьшжээ. Мөн тэрбээр 1918 онд дэлхий даяар дэгдэж 50 орчим сая хүний амийг авч одсон Испани ханиадыг ч даван гарсан байна.

Сүүлийн 20 жилийн турш Испанийн Санта Мария дел Тура хот дахь асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд дөрөвдүгээр сард Испанид халдвар оргил үедээ хүрч байх үеэр халдвар авсан байна.

Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж