Сингапурт робот нохойгоор хөл хорио сахиулж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Сингапурт робот нохойгоор хөл хорио сахиулж байна

Сингапурт робот нохойгоор хөл хорио сахиулж байна

Сингапурт иргэдээ хөл хорио, зай барих дүрэм сахиулахын тулд шинэ арга хэрэглэж эхэлжээ.

Сингапур Бостон Динамикс үйлдвэрийн алдарт хар, шар өнгө бүхий робот нохойг цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж эхлэх гэж байгаа талаараа Засгийн газраас нь өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн уг робот нохой цэцэрлэгт хүрээлэнд эргүүл хийн, ард иргэдэд зай барихыг сануулан, "ярих" болжээ. Уг роботод камер суулгаснаар эргэн тойрныг нь хянаж, хэр их хүн цэцэрлэгт хүрээлэнд цугларч байгааг албаныхан цаг тухайд нь мэдэж байх аж. Засгийн газар мэдэгдэлдээ тус камерууд нь хэн нэг хүнийг онцгойлон таних, дагах чадамжгүй, иргэний хувийн мэдээлэлд халдахгүй гэдгийг онцолжээ.

Сингапурт богино хугацаанд халдварын тоо эрс өссөн тул иргэдэд албадан зай бариулах ажлыг эрчимжүүлж байгаагийн нэг хэлбэр нь энэхүү туршилт юм. Хоёр долоо хоногийн хугацаанд уг роботыг ачаалал багатай цагуудад цэцэрлэгт хүрээлэнд туршиж, амжилттай болбол төслийн хүрээг тэлэх гэнэ. Саяхныг хүртэл Сингапур улс нь цар тахлын тархалтыг тогтоон барьж байгаагаараа шагшигдаж байсан ч халдварын хоёр дахь давалгаанд бүдэрч өдөрт бүртгэгдэх тохиолдлуудын тоо эрс өсч, гуравдугаар сарын 17-ны байдлаар бүртгэгдээд байсан 266 тохиолдол одоо 21 мянга гаруй болж өсчээ.

Нөхцөл байдал муудсанд Засгийн газрын зүгээс ийнхүү дэвшилтэт технологи ашиглан халдварын тархалтыг барихыг зорьж байна. Өмнө нь гуравдугаар сард Засгийн газраас блютүүт ашиглан халдвартай хүмүүстэй хавьтсан эсэхийг тогтоодог аппликэйшн гаргаж байсан. Харин дээрх туршилтад ашиглаж буй робот нохой тусгаарлагдсан өвчтөнүүдэд эм, хүнс зэрэг хэрэгцээт бараа зөөж өгөх чадвартай ажээ.

Бостон Динамиксийн Спот гэх энэ робот нь хэдэн жилийн өмнө алдартай болсон. Шатаар авирах, шингэн зүйл асгалгүй зөөх зэрэг онцгой чадваруудтай аж. Мөн үйлдвэрлэгчдийн танилцуулж байгаагаар олон нийтийн аюулгүй байдлын төлөө тус робот нь алсаас аюултай байж болзошгүй сав боодолтой эд зүйлсийг ялган таньдаг. Дугуйтай роботуудыг бодвол "нохой" робот нь олон төрлийн гадаргуун дээр явах чадвартайг Засгийн газар нь мэдэгдэлдээ онцолжээ. Одоогоор, энэхүү роботыг нэг л цэцэрлэгт хүрээлэнд туршиж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж