ОХУ-ын ШУА-ийн «Фундаментальные основы биотехнологии» Холбооны судалгааны төв нь "COVID-19" вирусийг хурдан илрүүлэх ахуйн хэрэглээний оношлуурыг боловсруулж байна. Шинжилгээний хариуг ердөө 15 минутын дараа харж болох бөгөөд үүний тулд лабораторийн тоног төхөөрөмж шаардлагагүй. Ингэснээр коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг найдвартай тодорхойлох боломжтой юм.
Энэхүү оношлуур нь хүний цусанд, эсвэл сийвэнд нь SARS-CoV-2-ийн эсрэг биет байгаа эсэхийг тодорхойлох иммунохроматографийн шинжилгээний тууз юм. Оношлуурын тусламжтайгаар IgM ба IgG эсрэг биетүүдийг тусад нь илрүүлэх боломжтой бөгөөд IgM нь өвчний идэвхтэй үе шатыг илэрхийлнэ. Харин өвчний шинж тэмдэггүй хүнд IgG байвал уг хүн халдвар авсан ч дархлаа сайтай учир эдгэрсэн гэсэн үг юм.
Энэхүү оношлуурын үйлдвэрлэл нь ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэйгээр явагдаж байна.
Эх сурвалж: ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам
Холбоотой мэдээ