Афганистан: Төрөх эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, эх нярай амиа алджээ | News.MN

Афганистан: Төрөх эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, эх нярай амиа алджээ

Афганистан: Төрөх эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, эх нярай амиа алджээ

Афганистан: Төрөх эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, эх нярай амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотын төрөх эмнэлэгт өчигдөр /2020.05.12/ зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, дөнгөж мэндэлсэн хоёр нярай, 12 эх, сувилагч амиа алджээ. Түүнчлэн 15 хүн шархадсан байна. Мөн үеэр Афганистаны зүүн хэсэгт оршдог Нангархар мужид цагдаагийн даргын оршуулгын ажиллагааны үеэр бөмбөг дэлбэрч, 24 хүн нас барж, 68 хүн шархаджээ. Төрөх эмнэлэгт зэвсэгт этгээд гал нээх үеэр 140 гаруй хүн байсан ба 100 гаруй хүнийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн байна.

Афганистаны засгийн газар болон Талибан хөдөлгөөнийхөн хооронд энхийн гэрээ хэлэлцээ хийж буй үед ийм халдлагууд гарсан нь олон улсын анхаарлыг татаж байна.

Тус улсын эрх баригчид энэхүү хоёр халдлагад Талибан, Исламын улс зэрэг бүлэглэлүүдийг буруутгаж байгаа бөгөөд Нангархар мужид болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани эдгээр халдлагын дараа зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааг чангатгахыг тушаасан байна.

Кабулын төрөх эмнэлэгт Хил хязгааргүй Эмч нар (MSF) олон улсын байгууллагын эмч, мэргэжилтнүүд ажиллаж байсан гэнэ. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Афганистаны засгийн газарт хэргийн гэм буруутныг олж тогтоохыг уриалжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лорд 2020-05-13 43.242.243.30

Афганистан гэж алийгаа алдсан тамын улс орон нэг байнаа

Avatar

Зочин 2020-05-13 64.119.24.220

Uursdiigui l hyadaad baih yumaa

Avatar

Ovgon 2020-05-13 64.119.21.54

ene musulmanchuud gej chotgor s****m, islamiin shashin gej ad chtgoriin shashin yumda. Islamiin shashin ustaj ugui bolj baij ene delhiid enh amgalan togtono gej unen shuu

Avatar

Зочин 2020-05-13 202.179.24.36

Энэ дэлхийн хамгийн эргүү малууд шинэ төрсөн нярай руу халдана

Avatar

Зочин 2020-05-13 88.18.94.162

шийтүүд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж