Medium.com сайт М.Энхсайханыг онцлон бичжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Medium.com сайт М.Энхсайханыг онцлон бичжээ

Medium.com сайт М.Энхсайханыг онцлон бичжээ

Medium.com сайтын James Cooper-ийн бичсэн М.Энхсайханы талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАНД 4 ЖИЛ 6 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООВ

Улаанбаатар хотын дүүргийн шүүхийн танхимд өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Монгол Улсын ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноож, үргэлжлүүлэн нийтийн албанд 4 жил алба хашихыг хоригложээ. Энэ нь экс Ерөнхий сайдыг шоронд явуулсан гурав дахь тохиолдол байв. 2019 оны  зургадугаар сард Монгол Улсын авилгалтай тэмцэх газар түүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, баривчлагдсанаас хойш нэг өдрийн дараа суллаж байсан. Энэ оны  дөрөвдүгээр сарын 23-нд экс Ерөнхий сайдыг сошиал медиа дээр "хэт идэвхтэй" байсны төлөө 12 өдөр цагдан хорисон. “Эрх баригчид түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байх хугацаанд хийсэн ажлыг буруутгаж улмаар нийтийн сүлжээнд идэвхтэй байна хэмээн цагдан хорилоо. Энэ бол түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна" гэж Энхсайханы өмгөөлөгчид мэдэгдэв. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчид “үндэслэлгүй, хууль бус, улстөрийн явуулга” гэсэн бөгөөд экс Ерөнхий сайдын хувьд ялласан бүх хэргийг үйлдээгүй хэмээн няцаасан юм.

Шүүх хуралд НҮБ, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Европын холбоо, түүний гишүүн орнуудын олон байгууллагууд ихээхэн анхаарал тавьж байсан. Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ-ны ажилтан гурван өдрийн турш шүүх ажиллагаанд оролцсон бол Европын холбооны Улаанбаатарт суугаа төлөөлөгчид эв нэгдлийн шинж тэмдэг болгон Европын Холбооны далбааг чагнасан баавгайг гэр бүлд нь илгээв.

Энхсайханд холбогдох эрүүгийн хэрэг нь түүнийг мега төсөл хариуцсан сайдаар 2014 оноос 2016 он хүртэл ажиллаж байх хугацаанд улс орныхоо эдийн засгийг тэлэхэд зориулсан хүчин чармайлт, томоохон шинэчлэлийг толгойлсон явдалд байсан юм. Тэрээр Японы Сумитомо корпораци, БНХАУ-ын Шинхуа Энержи ХК, Хонконгод бүртгэлтэй Монголиан Майнинг корпорацийн охин компани болох консорциумтай хийх хэлэлцээрийг даргалж байв. Хэлэлцээр Монгол Улсын төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-т хөрөнгө оруулахтай холбоотой байсан бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох (6 тэрбум тонн) коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байсан. Тавантолгойн гэрээний төслийн талаар удаа дараа маргасны эцэст Монголын парламент төслийг царцаах шийдвэр гаргасан. Хэт улс төржсөн үйл явдлаас болж “консорциумаас босгох дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт 2015 онд бүтэлгүйтсэн” гэж Блумберг мэдээлэв.

Ямагт мөнгөний дутагдалтай байдаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа шинэчлэх арга замуудыг байнга эрэлхийлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2018 онд Тавантолгойн уурхайн 30 хувийг олон улсын хөрөнгийн анхдагч зах зээл дээр худалдах саналыг төр нь дэмжиж санал хураалт явуулж байсан. Блумберг Ньюсийн мэдээлснээр дэлхийн хамгийн том гүйцэд судлагдаагүй коксжих нүүрсний нөөцийг ашиглах гурав дахь оролдлого энэ байсан бөгөөд сүүлийн энэ хүчин чармайлт нь Хонконгт IPO-аар дамжуулан нэг тэрбум гаруй долларыг босгоно гэж тооцоолж байжээ. Гэвч 4-р сарын сүүлчээр "улс төрийн гажуудал, дэлхийн санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон тэмдэглээд” IPO хийх төлөвлөгөөгөө Монгол Улс цуцлав.

Энэхүү бүтээгүй төслөөс таван жил, үргэлжлүүлээд хоёр жил мөрдөн байцаалт явуулах хугацаанд Тавантолгойн асуудалтай холбогдуулан гэм хэрэгт унагах ажлын эсрэг Энхсайхан тэмцэж байсан. Энхсайхан хэд хэдэн удаа өөрийн твиттер хуудаснаа гэмт хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл хөндөж тавьсан нь уг хэргийн тухай олон нийт ойлголт авах, улмаар баримтуудын талаар мэтгэлцэх боломж олгов. “Аав маань дуугуй байвал буруутай болж. Өөрийгөө төлөөлж үг хэлвэл шоронд орж байна"гэж Энхсайханы том хүү жиргэжээ. “Нөхөр маань зүрх сэтгэлээ, улс орныхоо хөгжилд зориулсан. Төрийн гарт ийнхүү олон сар зүдэрч байгаа нь ичмээр зүйл "гэж экс Ерөнхий сайдын эхнэр Чулуунбатын Мөнхням хэллээ.

Хэдийгээр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүх хурал болон ял шийтгэлийн талаар харьцангуй чимээгүй байсан ч энэ явдал нийгмийн сүлжээнд #freeEnkhsaikhan хөдөлгөөнийг өрнүүлж, зарим дэмжигчид нь "Эмнести Интернэшнл" сайт руу шууд жиргэн, дэлхийн манаач байгууллагуудыг энэ хэрэгт анхаарал хандуулахыг хүссэн. Дэмжигчид гудамжаар тайван жагсаал зохион байгуулж, онлайн өргөдлийг эхлүүлэв. Өнөөдрийн байдлаар 1636 хүн Энхсайханыг суллах өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд үүнд АНУ-аас 31 нэр багтсан байна. “Тэрбээр бүх насаа бидэнд зориулсан, төрийн албанд шинэчлэл хийсэн. Тэр бидний дэмжлэг, анхаарлыг хүртэх ёстой. Энхсайханыг гэртээ ирэх хүртэл бид тэмцэх болно "гэж гудамжны жагсаалд оролцсон нэг эсэргүүцэгч "Бид өөрийгөө хамгаалах эрхийг шаардаж байна #freeEnkhsaikhan" гэсэн хуудас барин хэлэв.

Монголын улстөрийн гол хэрэгсэл айдас болоод байна. Бодлого боловсруулагчид намын харьяаллаас үл хамааран илүү их айж байна гэж Монголын хэвлэл мэдээлэл хэлжээ. Тус улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын өөрийн өрсөлдөгч, сэтгүүлчдийг дуугүй болгох арга маргаан дагуулж, хүний эрх, ардчилал, хууль дээдлэх засаглалыг үл тоомсорлосон үйлдэл болон Владимир Путиныг шүтэх түүний "идеализм" нь шүүмжлэлд өртсөөр байна.

2018 оны дөрөвдүгээр сард Трансперенси Интернэшнл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, улсынхаа хамгийн дээд манаачийг ажлаас нь халах заналхийллээ зогсоохыг уриалав. Уг тайлан нь Ерөнхийлөгч Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурор болон Авилгалтай тэмцэх байгууллаагуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Ерөнхий шүүгч, Прокурор, АТГ-ын дарга нарыг шууд өөрчлөх эрх мэдэлтэй болсон явдал улс төрийн хямрал үүсгэсний дараа гарчээ. “Эдгээр шинэчлэл нь шүүгч, прокурорыг авлигын эсрэг арга хэмжээ авахаас зайлсхийх, ялгаварлан гадуурхах, үг хэлэх, шударга ёс тогтоох үйлд хүмүүс оролцохоос эмээдэг болох үр дагавартай” гэж НҮБ-ын 2019 оны тайланд анхааруулжээ.

Бөхөөс эхлээд чинээлэг бизнесмэн болж энэ улсын хамгийн өндөр албан тушаалд хүрсэн Баттулгын амжилтын түүх ардчилсан Монголтой холбоотой. Гэвч анхны ардчилсан Ерөнхий сайдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн ардчилсан эрхээ хэрэгжүүлсний төлөө шоронд хийх нь үнэхээр хуурмаг бөгөөд өөрийн бүс нутагт ардчиллын бэлэг тэмдэг хэмээн алдаршсан үндэстний хувьд сайн зүйл биш юм. 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, эрх чөлөөний төлөө тэмцэгч олон улс төрчид уг ялыг буруушааж, энэ шударга бус явдалтай бүх талаар тэмцэхээр амлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо өсөн нэмэгдэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлж "Түүх түүний жинхэнэ шүүгч болохоос энэ улс төрийн яллалт түүнийг шүүхгүй #freeEnkhsaikhan" гэв.

Энхсайхан Ерөнхий сайд, хоёр удаагийн парламентын гишүүн, 2017 онд Шведийн Вант улсад суугаа элчин сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байсайн улс төрийн карьертай. Тэрээр эдийн засагч, Украины Киевийн их сургуулийн 1978 оны төгсөгч. Хожим нь 1984 онд Оросын Шинжлэх Ухааны Академид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энхсайхан эхнэр, бага хоёр хүүхэдтэйгээ нийслэл Улаанбаатар хотод амьдардаг.

https://medium.com/@james_cooper_37061/mongolian-ex-prime-minister-sentenced-to-4-6-years-in-prison-68e097b14f69


Mongolian Ex-Prime Minister Sentenced to 4.6 Years In Prison

James Cooper

Follow

May 8 · 5 min read

On May 5, Mongolia’s first democratically elected prime minister Enkhsaikhan Mendsaikhan was sentenced in a district courtroom in Ulan Bator to 4 years and 6 months in prison and banned from holding public office for 4 years — a ban that will go into effect at the end of his prison term. It was the third incident that sent ex-PM to jail. In June 2019, Mongolia’s anti-graft agency arrested him without a court order and promptly released him a day after the detention. On April 23 of this year, the ex-PM was sentenced to 12 days in prison for being ‘overtly’ active on social media. “Enkhsaikhan came to the court to present his defense as authorities brought charges against his work as the Minister of Mongolia. He was instead immediately detained for his active online presence, which violates his freedom of expression,” said attorneys representing Enkhsaikhan. The attorneys cried foul at the court rulings, seeing the sentence as “groundless, unlawful, and politically motivated.” The ex-PM previously denied all charges.

Many of global bodies including the United Nations, the U.S. Embassy in Mongolia and the European Union and its member states were paying close attention to the trial of Enkhsaikhan. An official from the U.S. Embassy in Ulan Bator attended the entire three days trial while the European Union representatives in Ulan Bator sent a teddy bear featuring the European Union flag to his family as a sign of solidarity.

The criminal charges brought against Enkhsaikhan tied back to his role as the minister in charge of mega projects from 2014 to 2016, a role in which he oversaw the country’s effort to expand its economy and led large reforms. He presided over key negotiations with a consortium comprising of Japan’s Sumitomo Corp., China’s Shenhua Energy Co Ltd., and a subsidiary of the Hong Kong-listed Mongolian Mining Corp. The negotiations dealt with investments in Mongolia’s state-owned Erdenes Tavan Tolgoi JSC — the largest (6 billion tons) deposit of high-grade coking coal in the world. The parliament made a decision to shelve the long-awaited controversial project after a discussion of a draft of the Tavan Tolgoi agreement. The country’s fraught political environment was to blame, “an attempt to shore up a $4 billion investment from the consortium fell through in 2015,” reported Bloomberg.

Mongolia’s cash-strapped government had continually sought ways to transform the economy, and in 2018, the state voted in favor of an international initial public offering to sell up to 30% of the Tavan Tolgoi mine. Bloomberg News reported this third and latest effort to develop one of the world’s largest unexplored reserves of coking coal was expected to raise over $1 billion in Hong Kong through the IPO. In late April, however, Mongolia cancelled the IPO plan, citing “political distortions and the current dire state of global financial markets.

Five years into this failed project and two years into investigations, Enkhsaikhan has been fighting back the charges stemming from his work with the Tavan Tolgoi mine. In a series of tweets, Enkhsaikhan shed light on the criminal investigation against his work, allowing the public to see and, thus, debate the facts. “When my dad silenced himself up, he is a guilty one. When he expressed his opinion, he is in the prison,” tweeted Enkhsaikhan’s oldest son. “My husband has put his heart and soul into our country’s development. His months of suffering at the hands of the state is a shame,” said the ex-PM’s wife, Munkhnyam Chuluunbat.

Although Mongolian media were relatively quiet about the trial and sentencing, the incident has fueled the #FreeEnkhsaikhan movement on social media, with some supporters tweeting directly at Amnesty International and asking for attention to the case from global watchdogs. Supporters organized peaceful street protests and started an online petition. As of today, 1,636 people have signed the petition to free Enkhsaikhan, including 31 signatures from the United States. “He devoted his life to us, making civil service reform possible. He deserves our support and attention. We will fight till we bring Enkhsaikhan home,” said a protester attending one such street protest with a sign reading, “We demand the right to defend oneself, #Free_Enkhsaikhan.”

Fear continues to be central to Mongolian politics as well. Regardless of party affiliation, Mongolian media have reported that policymakers are more afraid today than they have been in a long time. The country’s sitting president Battulga Khaltmaa is in the midst of controversy for his methods of silencing opponents, journalists, and his resentment towards the protection of human rights, democracy, rule of law, and his perceived “idealism” of Vladimir Putin.

In April 2018, Transparency International urged the president of Mongolia to stop undermining anti-corruption efforts nationwide and cease threats to fire the country’s top watchdog. The report come after President Battulga ignited a political crisis by enacting amendments to the Laws on the Legal Status of Judges, the Public Prosecutor’s Office and the Anti-Corruption Agency — amendments that gave him the power to remove the chief judges, the heads of the public prosecutor’s office, and the anti-corruption agency. “These reforms may deter judges and prosecutors from taking action against corruption, and ultimately prevent people from speaking out against discrimination, or from calling for justice,” a 2019 UN report warned.

From wrestler to wealthy businessman to the land’s highest ranking official, Battulga’s success story is tied to a democratic Mongolia. But, jailing its first democratic Prime Minister for exercising the democratic right to free expression is truly a sham, and does not bode well for the nation which was once lauded as a symbol of democracy in its region. Countless politicians including freedom-fighters, the leaders of the 1990 Mongolian democratic revolution, have condemned the sentence and vowed to fight this injustice by all means. Elbegdorj Tsakhia, Mongolia’s former president, expressed his concerns over the growing political interference in judiciary activity, tweeting “PM Enkhsaikhan is on trial today pursuing an enlightened policy to promote Mongolian development, freedom, and independence. History will be his true judge, not a verdict of a political prosecution. #FreeEnkhsaikhan.”

In his career, Enkhsaikhan has continuously served as prime minister, a member of parliament for two terms, and as the Mongolian Ambassador to the Kingdom of Sweden. He is an economist, a 1978 graduate of Ukraine’s Kiev State University, and later finished his Doctor of Science at the Russian Science Academy in 1984. Enkhsaikhan lives with his wife and two youngest children in the capital city, Ulan Bator.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж