ҮАГ: 121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

ҮАГ: 121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

ҮАГ: 121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Тэгвэл Үндэсний аудитын газар нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121 нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлнэ.

Бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, дүгнэлт гаргасан ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж