Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирал үргэлжлэх эсэхийг тус холбооны комиссар Адам Сильвер 2-4 долоо хоногийн дотор шийднэ хэмээжээ.
Хэрвээ NBA улирлаа бүр мөсөн дуусгавал 1 тэрбум ам.долларын орлогоо алдана
Мөн тоглогчдын холбооны ерөнхийлөгч Крис Пол болон лигийн нүүр царай болсон Леброн Жэймс, Кавай Леонард, Кевин Дурант, Яннис Адетокумбо, Стефен Көрри, Расселл Уэстбрук, Энтони Дэвис, Дамиан Лиллард зэрэг тоглогчид өнгөрсөн Даваа гаригт утсаар хуралдаж, улирлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
NBA өнгөрөгч гуравдугаар сарын 11-нээс эхлэн улирлаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан.
Сүүлийн үед NBA-ийн үлдсэн тоглолтуудыг нэг газарт зохион байгуулах санал эрчимтэй яригдаж байна. Ингэснээр багууд муж, хот дамжин аялан тоглолтоор явахаа зогсоож, халдвар авах эрсдлийг бууруулна хэмээн үзэж байгаа аж.
Холбоотой мэдээ