Коронавирусийн халдварт өвчний үүслийн маргаанаас болж Хятад болон Австрали улсын хооронд маргаан дэгджээ. Улмаар Хятад улс Австралийн дөрвөн том үйлдвэрлэгчээс авдаг үхрийн махны импортоо зогсоож, эдийн засгийн хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Австралийн үхрийн махны хамгийн том хэрэглэгч нь Хятад улс бөгөөд экспортын 30 хувийг эзэлдэг аж.
Австрали улсаас өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн халдварын үүсэлд хараат бус шалгалт явуулахыг уриалжээ. Австралийн Дотоод хэргийн сайд Петер Даттон хэлэхдээ “Хятад улсаас коронавирусийн халдвартай холбоотой асуултуудад хариулт, мэдээлэл өгөх үүрэгтэй гэж бодож байна. Хүмүүс яг юу болсныг тодорхой мэдсэнээр дахин давтагдахаас сэргийлж чадна” хэмээн мэдэгджээ. Үүний хариуд Хятадын талаас Австрали улсыг АНУ-ын бохир ажлыг гүйцэтгэсэнд буруутган хориг арга хэмжээ авч, бойкотлохоор сүрдүүлсэн байна. Хятадын Элчин сайдын яамнаас Даттоны мэдэгдлийн дараа Хятадын эсрэг суртал ухуулгын дайнд АНУ-аас хамтран ажиллах зааварчилгаа авсан гэж хардаж буйгаа мэдэгджээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хятад улсаас Австралийн арвайн нийлүүлэлтэд 80 хувийн гаалийн татвар тавьсан байв.
Эх сурвалж: Fox news
Холбоотой мэдээ