“Челси” хэсгээ тэргүүлж, “Динамо Киев” хоёроор гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

“Челси” хэсгээ тэргүүлж, “Динамо Киев” хоёроор гарлаа

Аваргуудын лигийн G хэсгийн тоглолтууд ч тун сонирхолтой болж өндөрлөлөө. Эхний таван тойргийн дараах байдлаар “Челси” болон “Порту” клубүүд адилхан 10 оноотой явж байсан. Тэгвэл хоёр баг сүүлчийн тойрогт хоорондоо тоглож, хэсгээ аль нь тэргүүлэх эсэхээ шийдсэн. Мөн хожигдсон багт Европа лиг рүү унах аюул ч тулгараад байлаа.

Харин “Челси”-гийн талбайд болсон энэ тоглолтод Английн баг өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, 13 оноотой болсноор хэсгээс нэгээр гарч чадлаа. Тоглолтын 12 дахь минутад зочин багийн хамгаалагч Иван Маркано өөрийнхөө хаалгыг мялаасан. Үүн дээр нь 52 дахь минутад Виллиан нэгийг нэмж өгснөөр “Челси” хэсгээс нэгээр гарч, Английн гурван баг хасагдах шатанд үлдлээ. 

Тэгвэл нөгөө талд “Динамо Киев” талбайдаа Израйлийн “Маккаби Тель-Авив” клубыг хүлээж авч, 1:0-ээр хожсоноор хасагдах шатанд үлдлээ. “Порту” хожигдсон нь тэдэнд зол болж, өөрсдийн үүргээ амжилттай гүйцэтгэснээр ийн хэсгээс хоёроор гарч чадсан юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 16 дахь минутад Гармаш оруулж, багтаа ялалт авчирсан.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж