Covid-19: Олимпийн аварга Татьяна Навка халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Covid-19: Олимпийн аварга Татьяна Навка халдвар авчээ

Covid-19: Олимпийн аварга Татьяна Навка халдвар авчээ

Оросын нэрт уран гулгагч, 2006 оны Турины өвлийн олимпийн мөсөн дээрх бүжгийн төрлийн алтан медальт Татьяна Навка нөхрийн хамт шинэ коронавирусийн халдвар авчээ. Түүний нөхөр Дмитрий Песков нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч бөгөөд одоогоор тэд эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа аж.

Энэ тухай Дмитрий Песков “Тийм ээ би өвчилсөн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн Риа Новости агентлагт ярьжээ. Харин Татьяна Навка Daily Storm сайтад өгсөн ярилцлагадаа “Эхлээд нөхөр маань коронавирусээр өвчилсөн. Тэр ажлаасаа л халдвараа авсан” хэмээжээ.

Өдгөө 45 настай Татьяна Навка 2006 оны Турины өвлийн олимпоос гадна 2004 оны Дортмунд, 2005 оны Москвагийн ДАШТ-нд тус тус түрүүлж, Европын аваргаар гурван удаа тодорч байсан ОХУ болон Беларусийн шилдэг уран гулгагч юм. Тэрбээр дөрвөн олимпийн наадамд оролцохдоо эхний хоёр олимпод нь Беларусийн нэр дээрээс оролцож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж