Хэрэг хуучирдаггүй буюу МАН-ын казиночид

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Хэрэг хуучирдаггүй буюу МАН-ын казиночид

Монгол Улс хар жагсаалтад орсныг марттал давалгаалж буй дуулиантай сэдэв нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар хэдэн жилийн өмнө Солонгосын казиногоор үйлчлүүлсэн тухай баримт дэлгэгдсэн явдал болж байна.

Хэвлэлийн хуудаснаа дэлгэгдсэн мэдээллээр бол БНСУ-ын Сөүл хотын төв прокуророос 2007 оны зургадугаар сард Монголд ирүүлсэн тайланд дурдсанаар  дээр нэр дурдсан гурван албан тушаалтан Ц.Чимэдцэрэнгийн хамтаар казинод орсон, гарсан, мөнгө солиулсан байдлыг тогтоох хүсэлтийн үр дүнгийн тайланг ирүүлж байсан аж.

“Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглож үрэн таран хийсэн үндэслэлээр Ц.Чимэдцэрэн шүүхээс ял авч, түүнийгээ эдэлсэн. Эл хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх татагдаж байсан юм.

Харин хэрэг явдал хуучраагүйг сануулах зорилго байв уу, МАН-ын хоёр том албан тушаалтан нь казиногоор үйлчлүүлсэн гэдгийг гэрчлэх баримт ийн олон нийтэд дахин ил болж эхэллээ.

Хэдэн сарын өмнө УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын Австралийн казиногоор орсон гэрэл зураг цацагдаж дуулиан тарьсан. Тоглосон гэдгийг нотлох баримт олдоогүй ч орсныг нь харуулсан гэрэл зураг олон нийтэд ил болсон юм. УИХ-ын дээрх нэр бүхий гурван гишүүн  Монголд казино байгуулах боломжтой эсэхийг судлах зорилгоор чөлөөт цагаараа Австралийн казиногоор орсон нь үнэн, тоглоогүй” гэж тайлбарласан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж