Дүрсгүй охидод зориулсан нэхмэл хувцас

Хуучирсан мэдээ: 2020.05.13-нд нийтлэгдсэн

Дүрсгүй охидод зориулсан нэхмэл хувцас

Дүрсгүй охидод зориулсан нэхмэл хувцас

Нэхмэл хувцас, нэхмэлийн утас, зүүг та эмээгийнхээ шүүгээнээс л харсан байх. Гэхдээ нэхмэл одоо эмээ нарынх байхаа больж охидын мэдэлд шилжив. 2020 оны хаврын гоёлд нэхмэлээр хийсэн хувцас орж ирж байна. Тухайлбал, Алтузарра пиджак дотор хэрхэн нэхмэл хантааз өмсөж болохыг, Жанбатист Валли нэхмэл хөхөвчийг хэрхэн зуны банзалтай зохицуулж болохыг Марни үзүүллээ. Загвар зохион бүтээгчид нэхмэл нь одоо ч орчин үеийн, загварлаг хувцаст орж болохыг харуулахыг зорьсон аж. Та ч хэрвээ тэдэнтэй санал нийлж, нэхмэл хувцас өмсөхийг хүсвэл Элизабет Каяа Морган болон түүний загваруудыг сонирхоод үзээрэй.

Морган бол өдгөө 21 настай Английн нэхмэлч, уран бүтээлч. Тэрбээр өөрийн gimmekaya брэндийг үүсгэж, унтлагын өрөөндөө кофе ууж суунгаа гараар нэхсэн загваруудаа зардаг болсноос хойш  гурван жилийг ардаа хийсэн байна. Эхэндээ сонирхож хувцас нэхдэг  байсан ч сүүлийн үед бүх цагаа нэхмэл хувцас бүтээхэд зарцуулах болжээ. Та түүний инстаграмаас олон сонирхолтой, психоделик загваруудыг олж үзэж болох юм. Морган өөрөө ч бүтээлүүдээрээ гангарах дуртайгаас гадна чамгүй олон үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Тэрбээр одоо өөрийн вэб сайтыг нээж, хамтран ажиллах нэхмэлчдийг цуглуулан завгүй байгаа тул түр хугацаанд захиалга авахгүй байгаа гэнэ.

Морган багадаа хуучин хувцасны дэлгүүр хэсэх дуртай байсан бөгөөд чухам тэндээс л нэхмэлийн сайхныг олж харсан гэдэг. Тэрбээр “Хүүхэд байхдаа би сайн дурынхны хуучин хувцасны дэлгүүрээр их хэсдэг байлаа. Тэнд нэхмэл хөнжил, нэхмэл ороолт л хамгийн их  байсан. Анх удаа өөртөө нэхмэл хувцас худалдаж авсныхаа дараа би өөрөө ч хийж болох юм байна гэж бодсон. Тэгээд л өсвөр насны охин байхдаа youtube дээрээс хэрхэн нэхмэл хийхийг сурч, удалгүй өөртөө их олон нэхмэл хувцас нэхсэн. Эхэндээ маш их алдаж, бүтэлгүйтдэг байсан ч одоо харахад би сайн үр дүнд хүрчээ” хэмээн дурссан байна.

Морганы инстаграмаас нь харахад тэрбээр бүх л загвараа өөрөө өмсч, зургаа тавьсан байх аж. “Би шинэ коллекц гаргахаараа эхний хувилбарыг нь үргэлж өөртөө авч үлддэг. Миний шүүгээ ч гэсэн өнгөлөг байх хэрэгтэй шүү дээ” хэмээн Морган ярьжээ

Нэхмэл хувцас ийнхүү өвөрмөц, загварлаг харагдахаас гадна байгальд их ээлтэй гэнэ. Учир нь үйлдвэрийнх биш болохоор бүх хувцас эзэндээ очиж, нэг ч илүүдэл гарахгүйн дээр бүтээхэд хаягдал материал үлддэггүй аж. “Түүхий эд бас их учиртай. Хөвөн эсвэл акрилик утас хамгийн ээлтэй. Ажиллахад ч амар. Түүхий эд нийлүүлэгчтэйгээ танилцаад би нэхмэл утас бусад түүхий эдийг бодвол далай, байгаль бохирдуулах нь эрс бага гэдгийг олж мэдсэн. Мөн үйлдвэрийн ажилчдынх нь амьдрал ч муугүй юм билээ” хэмээн Морган хэлжээ.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж