"Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна" | News.MN

"Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна"

"Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна"

"Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна"

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд  Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр өнөөдөр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авах ажлыг эхлүүллээ. Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийг дуустал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс цахимаар санал авах юм.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн байна. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Бид өмнө нь нийслэлтэй холбоотой зураг төслийн уралдаан зарлахад 4-5 бүтээл ирдэг байсан. Харин “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх төслийн зургийн уралдаанд богино хугацаанд 28 бүтээл ирснээс  үзэхэд нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсан бүтээн байгуулалт гэдэг нь харагдаж байна” хэмээн онцолж байв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-05-13 192.82.71.88

Urt tsagaanyg oorchlox xeregtei demjij bna Arai l muuxai uner tanartai gadnaas ns ni xaraxad nurj unax doxson dotor ni oroxod xuit daasan xaranxui ix xetsuu gazar baisan yum Orchin uetei niitsuulex ni zov

Avatar

И.Норовжав 2020-05-13 202.126.89.3

Урт цагааны дахин төлөвлөлтийг боловсруулахдаа анхаарах нэг зүйл байдгийг анхаарах хэрэгтэй шүү . Баруун сэлбэ гэдэг гол урт цагааны хажуугаар урсаж байсан юм Шар дэлгүүрийн урдхан талд баруун сэлбийн ТӨМӨРЧ ний гүүр байсан тэр голыг дарж дээр нь барилгууд барьсан учраас тэр хавийн барилгуудын подвалд усны шүүрэлт байдгыг бодож төлөвлөлт барилгын ажлыг хийх хэрэгтэй шүү.

Avatar

НАСТОЯЩЫЙ АРХИТЕКТОР-2 2020-05-13 182.160.33.207

ОДОО БАЙГАА БАРИЛГЫГ БУУЛГАЖ, АВТОМАШИНЫ ЗАМЫН ПООГУУР ШИЙДЭХ ХАНГАЛТТАЙ НӨӨЦТЭЙ. МӨН ОДОО БАЙГАА БАРИЛГЫН АШИГЛАЛТ, ТҮРЭЭСЭЛЖ БУЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛЭГЭГ МӨН ГӨЗӨР ДООР ЗОГСООЛЫН ХАМТ ХАНГАЛТТАЙ ШИЙДЭЖ БОЛНО. ТЭГЭЭД 1 БА 2 Р ГУДАМЖНЫ БҮХ БАРИЛГЫГ ЦАГААНААР БҮР ЦАВ ЦАГААНААР БУД. ТГЭЭЛ БОЛОО, АХ НЬ ДААНЧ ГАДААДААС ОРОЛЦОЖ АМЖСАНГҮЙ . ДҮҮ НАР БОЛООГҮЙ БАЙНА ДАА. ОДОО АЯГҮЙ БОЛ ЭНЭЭС НЭГ НЬ ТҮРҮҮЛНЭЭ ЯАНАА хахаха

Avatar

НАСТОЯЩЫЙ АРХИТЕКТОР 2020-05-13 182.160.33.207

ООГТ БАРИДГА ХЭРЭГГҮЙ ОЙР ОРЧМЫН БҮХ БАРИЛГА БАЙШИН, ХАЯГ АДДРЕСС, БҮГДИЙГ ЦАВ ЦАГААНААР БУДАЖ ЦАГААН ӨНГИЙН МАТЕРИАЛААР ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ӨРГӨН САЙХАН ЦАВ ЦАГААН ГУДАМЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АРХИТЕКТУР БОЛ ТЭР ШҮҮ. ЭНЭ МАЛНУУД НЭГ БАЙШИН ЗУРЖ УРАЛДААД БАЙХ ЮМ. МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ИЙМ Л БАЙНА. АРХИТЕКТУР ГЭДЭГ ЧИНЬ БАРИЛГА БИШ НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН НӨЛӨӨЛӨЛ БОЛООД УДАЖ БАЙНА МАЛНУУДАА. НАМАЙГ УРИАД НЭГ ШҮҮЛГЭДЭГ БОЛООСОЙ.

Avatar

Зочин 2020-05-13 66.181.187.188

малуудаа гэхээ болчих

Avatar

Зочин 2020-05-13 66.181.169.116

28 хүнээр "Нийслэлчүүд"-ийг төлөөлөн төсөөлж байгаа юм уу? Үнэн хэрэг дээрээ хийх юмгүй, мөнгө олох гэсэн 28 хүн л төсөл боловсруулж ирүүлсэн юм биш үү?

Avatar

до 2020-05-13 202.179.24.121

газар луйвардах заль битгий байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж