Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц маргааш ирнэ | News.MN

Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц маргааш ирнэ

Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц маргааш ирнэ

Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц маргааш ирнэ

Нэмэлт: 

Туркийн Истанбул хот руу нислэг үйлдсэн МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш Улаанбаатар хотод ирэх юм. Энэхүү нислэгээр 170 орчим ирнэ гэдэг мэдээллийг албаныхан өгөөд буй. Ингэхдээ Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд ирнэ. Эрүүл мэндийн яам эрсдэл өндөртэй орноос иргэд ирж байгаа гэдгийг тооцож, хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байна. Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард тус улс руу МИАТ компани тусгай үүргийн онгоц хөөргөж, 252 иргэн эх орондоо ирсэн юм.

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.05.13/ 09.30 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голлон ирнэ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлэл өгөхдөө “УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадаас иргэдээ үе шаттай авч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Эдгээр иргэдийг бүсчлээд тоон мэдээлэл болон хүндэтгэх үзэх шалтгаанаар нь ангилсан. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш /2020.05.13/ МИАТ компани Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ татан авахаар болсон” гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат зорчигчдын мэдвэл зохих дараах зүйлсийн талаар анхааруулсан. Тэрбээр "Нэгдүгээрт, Турк, Энэтхэгийн болон дараагийн нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөхийг анхааралдаа аваарай. Уг мэдээлэлд үндэслэн Монголд ирээд тухайн хүнийг тусгаарлан ажиглах байрны алинд нь, хаана хуваарилахыг шийддэг. Мөн орж гарсан  газруудаа гүйцэд бөглөх хэрэгтэй. Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын харьяа Хилийн хяналтын улсын хоёр байцаагч /эмч мэргэжилтэй/ иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Арав орчим цагийн нислэг тул хувь хүмүүс бэлтгэлээ сайтар хангахыг хүсэж байна. Тухайлбал,

  • Онгоцонд N95 маск зүүвэл халдвараас сэргийлэх магадлал өндөр
  • Суудлаа солихгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Идэж, уух зүйлээ тохируулах
  • Эмчийн тавьсан шаардлагыг хангах
  • Бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ хоол ундны бэлтгэлийг хангах
  • Эрүүл мэндийн хуудсан дээр суудлынхаа дугаар, явсан орноо заавал бичих ёстойг анхааруулав.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-13 72.196.192.250

Mongolchuud tsuuhun, tsumuuruu hamaatan, hvn amiin ihenh ni darga nar. Teheer darga nariin hamaatnuud duusahgvi l dee ! Chi ch bas neg dargiin hamaatan l baigaa daa.

Avatar

Зочин 2020-05-13 202.21.108.231

Дарга нарын хүмүүсийг л зөөгөөд байна. Хүмүүсийн нэрсийг нийтэд ил болгооч, та нар арай хэтэрч байна. Ядарсан иргэд нь ирж чадахгүй, тарвалзсан хулгай нар л ирж байгаа нь илт байна даа.

Avatar

Зочин 2020-05-13 203.98.76.100

Дарга нарын хамаатан садан л гэх юм. Дуусдаггүй юм уу, эсвэл 3 саяуулаа хамаатан юм уу. Наад завхарсан яриагаа одоо больчихвол яасан юм бэ

Avatar

Зочин 2020-05-13 59.153.112.235

Эрх мэдлийн давуу тал байгаа. Эдний завхарсан аргыг таслан зогсоох гэж байгаа бол сонгуульд бие даагчийн төлөө санал өгч ялуулах хэрэгтэй. Тэгж чадвал нээлттэй болгох боломж гарна.

Avatar

Зочин 2020-05-13 203.91.112.146

манай томчуудын үр хүүхэд хамаатан садангууд гадаададад тарчихсан тэд нарыгаа л зөөгөөд МОНГОЛД нөгөө л******д нь өвчин авчраад үхэр монголчууд бүгдээрээ коронодвол таарна

Avatar

Зочин 2020-05-13 66.181.187.188

энэ хүн өөрөө халдвар авахыг хүсээд байгаа юм уу үгээ ч олж ярихгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж