Монголбанк энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22 хувиар өссөн дүн юм.
Алт үйлдвэрлэгчид оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс 11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна. Ирэх жил Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.
Г.ТУУЛ